Кпопын эргэн тойронд: EXO хамтлагийг тарахыг шаарджээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-09-14

YOLO.mn сайтын хамт олны зүгээс Кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

EXO ХАМТЛАГИЙГ ТАРАХЫГ ШААРДЖЭЭ

Есдүгээр сарын 8-ны өдөр EXO хамтлагийн гишүүн Chen "Your Moonlight" хэмээх шинэ дуугаа олны хүртээл болгожээ. Уг уран бүтээл нь "Do You Like Brahms?" хэмээх Солонгосын олон ангит киноны дуу юм байна.

Энэ оны нэгдүгээр сарын 13-нд EXO хамтлагийн гишүүн Chen тун удахгүй аав болж, хуримаа хийхээ мэдэгдсэн юм. Тус мэдэгдэл нь Кпоп сонсогчдыг цочирдуулсан ба EXO хамтлагийн зарим фэнклубээс Chen-ийг хамтлагаасаа гарахыг шаарджээ. Гэвч саяхан гаргасан Chen-ий шинэ дуу нь цацагдсанаасаа хойш олон таагүй сэтгэгдэл дагуулжээ. Тухайлбал, Melon дээрх түүний дуун дээр шүтэн бишрэгчид нь  маш олон сөрөг сэтгэгдэл бичиж, уг дууг сонссон хүмүүс 5 одноос 1.7 од өгсөн байна.

Мөн EXO хамтлагийн ChanYeol, SeHun нар цахим хаягаараа дамжуулан Chen-ий шинэ уран бүтээлийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Үүнийг харсан зарим шүтэн бишрэгчид, хамтлагийн гишүүдийн цахим хаяг руу EXO хамтлагийг тарахыг шаардаж эхэлсэн байна. Гэсэн хэдий ч олон улсын шүтэн бишрэгчдийн зүгээс #ProtectExo хаштагийг ашиглаж SM энтертайнментаас EXO хамтлагийг хамгаалахыг шаарджээ.

2020 MAMA НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Mnet Asian Music Awards” шагнал гардуулах ёслолыг  2020 онд  онд зохион байгуулахаар болжээ.

“MAMA” шагнал гардуулах ёслол нь  хамгийн анх 1999 онд “Mnet’s Video Music Awards” нэрээр зохион байгуулагдаж, улмаар жил бүр наадмын хамрах хүрээ өргөжин тэлсээр Ази тивийн хэмжээний томоохон шагнал гардуулах ёслол болсон байна. Харин 2020 онд COVID-19  цар тахлын улмаас олон улсын хэмжээний томоохон наадмууд цуцлагдсаар байгаа юм. Гэвч ‘MAMA’ наадмыг зохион байгуулагчдын зүгээс “Бид энэ жил өөр нэгэн ‘MAMA’-г зохион байгуулах болно. Одоогийн байдлаар ярилцаж байгаа ч эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа” гэсэн тайлбар хийжээ.

Allkpop сайтын мэдээлж буйгаар энэ жилийн ‘MAMA’ шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа БНСУ-д улсад болох аж.

BLACKPINK ХАМТЛАГ "PEPSI" БРЭНДИЙН СУРТАЛЧИЛГААНД ТОГЛОНО

BLACKPINK хамтлаг БНХАУ, Вьетнам, Тайланд, Филиппин улс дахь "Pepsi" брэндийн сурталчилгааны модель болжээ.

Есдүгээр сарын 11-ний өдөр, "Pepsi" брэнд БНХАУ дахь албан ёсны Weibo хаягаараа дамжуулан BLACKPINK хамтлагийг "Pepsi"-гийн сурталчилгааны модель болсныг зарласан байна.

MAMAMOO ХАМТЛАГИЙН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ "WANNA BE MYSELF"

MAMAMOO хамтлагийг удаан хугацаанд хүлээж буй шүтэн бишрэгчдэдээ зориулан тус хамтлагийн зүгээс "Wanna Be Myself" хэмээх уран бүтээлээрээ бэлэг барилаа.

Andar брэнд тус уран бүтээлийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан байна.

 BTS ХАМТЛАГИЙН БАГИЙН АЖИЛЛАГААНЫ НУУЦ

BTS хамтлаг KBS телевизийн сувгийн "News 9" нэвтрүүлэгт оролцохдоо өөрсдийн багийн ажиллагааны талаар ярьжээ.

‘News 9’ нэвтрүүлгийн есдүгээр сарын 10-ны өдрийн дугаарт, BTS хамтлагийн гишүүд оролцсон бөгөөд хөтлөгчийн зүгээс тус хамтлагийн багийн үйл ажиллагааны талаар асуусан байна.

BTS хамтлагийн гишүүн Jin "Бидний багийн ажиллагаанд элдэв бэрхшээл учирдаггүй. Яагаад гэвэл манай хамтлагийн гишүүд багаар сайн ажилладаг. Бид үргэлж хоорондоо ярилцаж, бүгдийг хамтдаа санаачилдаг" гэсэн байна. Харин хамтлагийн гишүүн J-Hope "Миний бодлоор манай хамтлагийн гишүүд нэгнийгээ хүндэлж чаддаг учраас энэ хүртэл явса" хэмээжээ. Мөн хамтлагийн ахлагч RM "Бид бүгдээрээ өөр өөр орчинд өссөн болохоор бидний дуртай зүйл ч өөр хоорондоо ижилхэн биш. Харин манай хамтлагийн багийн ажиллагааны нууц нь нэгнийгээ гэр бүл гэж боддогт оршино. Гэр бүлийн гишүүд ч бие биенийхээ үзэл бодлыг хүндэлдэг шүү дээ" гэжээ.

IU БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ЦОМОГ ГАРГАНА

Есдүгээр сарын  9-ний өдөр, дуучин IU "New Employee Lee Jidong’s ASMR" хэмээх хөгжилтэй бичлэгээрээ дамжуулан шүтэн бишрэгчдийнхээ сонирхсон асуултад хариулт өгчээ.

Тэрээр Edam энтертайнментийн шинэ ажилтны дүрд орсон бөгөөд энтертайнмент болон уран бүтээлчидтэйгээ холбоотой асуултыг уншиж, хариулахдаа IU-гийн цаашдын төлөвлөгөөний талаар дурджээ. Түүнээс шүтэн бишрэгчид нь энэ онд онлайн тоглолт зохион байгуулах эсэхийг нь асуусан байна. Харин Lee Jidong "Энэ жил онлайн тоглолт хийх ямар нэг төлөвлөгөө байхгүй. Гэхдээ маш олон үйл ажиллагаа хийнэ. Бас IU бүрэн хэмжээний цомог гаргахаар ажиллаж байгаа, оны сүүлээр өөрийн гэсэн тоглолтоо зохион байгуулна" гэжээ.

SS501 ХАМТЛАГИЙН ГИШҮҮН HEO YOUNG SAENG ЭНТЕРТАЙНМЕНТ БАЙГУУЛЖЭЭ

SS501 хамтлагийн гишүүн Heo Young Saeng ‘YS’ хэмээх хувийн энтертайнмент компани байгуулжээ.

Есдүгээр 9-ний өдөр YS компанийн зүгээс “Heo Young Saeng нухацтай бодож үзсэний эцэст нэг хүний агентлаг байгуулахаар шийдсэн. Тэр өөрийн хөгжмийн өнгө төрхийг харуулсан сайн уран бүтээл хийх болно” хэмээн мэдэгджээ.

БОНУС: ЖҮЖИГЧИН SUNG JOON ХУРИМАА ХИЙЖЭЭ

Энэ жил 30 нас хүрч буй жүжигчин Sung Joon есдүгээр сарын  12-ны өдөр хайртай бүсгүйтэйгээ хуримаа хийсэн байна.

Тэрээр гэр бүл, дотнын найзуудынхаа хүрээнд цомхон хурим хийсэн бөгөөд энэ оны хоёрдугаар сард өөрийн эхнэр хүүхдийнхээ талаар олон нийтэд мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: Allkpop, KpopMap

#Кпопын эргэн тойронд