

Олимпын уран гулгагч Cha Jun Hwan жүжигчний карьераа дахин эхлүүлэхээр болжээ.
Түүний шинэ агентлаг болох Fantagio:
"Cha Jun Hwan одоогоор "Palace Land" бүтээлд тоглох талаар ярилцаж байгаа бөгөөд боломж өндөр байгаа" хэмээн мэдэгдсэн байна.
Palace Land нь паркт ажилладаг цагийн ажилчдын өдөр тутмын амьдралыг харуулах инээдмийн цуврал аж. Cha Jun Hwan-д гол дүрийг санал болгосон гэнэ.
Cha Jun Hwan бол Олимпод гурван удаа оролцсон тамирчин бөгөөд саяхан болсон "Milano Cortina 2026 Winter Olympics"-ын эрэгтэй ганцаарчилсан уран гулгалтын төрөлд 4-р байр эзэлсэн юм. Энэ нь Солонгосын эрэгтэй уран гулгагчдын түүхэн дэх хамгийн өндөр амжилт болсон юм.
Сонирхолтой нь Cha Jun Hwan хүүхэд байхдаа 2007 онд сурталчилгааны моделоор оролцож интертайнмент салбарт анх орж байжээ. Дараа нь тэр "The Return of Iljimae" зэрэг драмуудад дүр бүтээж байсан бөгөөд 2015 онд улсын уран гулгалтын шигшээ багт элссэн байна.
Тэрээр Өвлийн Олимпод 4-р байр эзэлсний дараа энэ оны эхээр Fantagio-тай гэрээ байгуулж, жүжигчний карьераа үргэлжлүүлэхээр болжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!