Номын үзэсгэлэн, худалдаа Сүхбаатарын талбайд ТАВ ХОНОГ үргэлжилнэ


Б.Дариа | YOLO.MN
2022-04-07

 “Их хотын хавар-2022” үзэсгэлэн, худалдаа, өдөрлөгийг гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэл нэг сарын хугацаанд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Өнөөдрөөс “Их хотын хавар-2022” үзэсгэлэн, худалдаанд хэвлэн нийтлэгч компани, номын худалдаа эрхлэгч, зохиолчдыг хамруулсан номын үзэсгэлэн, худалдааг зохион байгуулж эхэллээ.  Тодруулбал, дөрөвдүгээр сарын 7-11-ний хооронд болох тус номын үзэсгэлэн, худалдаанд 10 гаруй хэвлэлийн компани, хуучин номын 20 орчим худалдаа эрхлэгч, 10 номын дэлгүүр болоод Монголын Зохиолчдын эвлэл, Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбооны  гишүүд, зохиолчид оролцон, оюуны бүтээлээ дэлгэж байна. Энэ үеэр мөн 14 их, дээд сургууль, сургалтын төвүүд танилцуулга хийхээр бэлтгэжээ. Зарим номын дэлгүүр, худалдаачид хямдралтай үнээр ном худалдаж байгаа тул амжиж очоорой.

Номын үзэсгэлэн, худалдаа сургуулиудын танилцуулга тав хоногийн турш 09:00-19:00 цаг хүртэл үргэлжилнэ.

#Мэдээ