Залуусын хөгжилтэй түүх “ОЮУТНЫ БАЙР” ОАК-гоо үзээрэй!


Сондор | YOLO.MN
2016-12-05

Саятны хүү Сайханаа эцгээсээ хараат бус өөрийн амьдралаа эхлүүлэхийн тулд оюутны байранд нүүж ирнэ. Жүжигчний мэргэжлийг сонгосон тэрээр эршүүд Алимаад дурлаж, Ээгийгээр амьдрал заалгуулж, аальгүй Сүкигээс зугтааж, "хөгжилтэй" Заяатай зохицон амьдрах гэсэн хүндхэн даваануудыг хэрхэн даван туулах бол?

Энэ бол оюутан залуусын амьдралыг хөгжилтэйгөөр харуулсан "Оюутны байр" Монголын анхны ситком цуврал. СУИС болон Кино урлагийн дээд сургуулийн жүжиглэх урлагийн ангийн оюутнуудын тухай энэхүү кинонд МУСТА М.Баярмагнай, Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан болон Б.Баттөр нар урилгаар тогложээ.

Кино зохиолыг Г.Ганлхагва бичиж, найруулагчаар Н.Түвшинтөр ажиллажээ.

VTV сувгаар гарах энэхүү киноны эхний таван анги MobiPLAY-ийн видео сангийн олон ангит кино хэсэгт нэмэгдлээ. Анги тус бүрийн үнэ нь 250₮ бөгөөд чанарын өндөр түвшинд энэхүү киног хүлээн авч үзэх боломжтой. "Оюутны байр" ОАК-г үзэхийг хүсвэл ЭНД дараарай.

#Кино #Movie #MobiPlay