

Эрүүл хооллолтыг эрхэмлэдэг олон хүн антиоксидантаар баялаг учраас нэрсийг тогтмол хэрэглэдэг.
Гэхдээ хүмүүс шинэхэнийг үү эсвэл хөлдөөснийг авах уу гэдэг асуулттай тулгардаг. Сүүлийн үед хөлдөөсөн нэрс зарим шим тэжээлээ шинэхнээс илүү сайн хадгалдаг байж магадгүй гэх яриа ихэссэнээр хүмүүсийн сонирхлыг татах болжээ.
Мэргэжилтнүүдийн хэлснээр хөлдөөсөн нэрсийг “илүү эрүүл” гэж үзэхгүй ч хураалт, тээвэрлэлт болон хадгалалтын нөхцлөөс шалтгаалан зарим шим тэжээл нь хөлдөөсөн бүтээгдэхүүнд илүү тогтвортой хадгалагдах боломжтой аж.
Нэрс нь антоцианин зэрэг антиоксидантаар баялаг бөгөөд эдгээр нэгдэл нь эрүүл мэндэд олон төрлийн ашиг тустай. Харин шинэхэн нэрсний хувьд тээвэрлэлт болон хадгалалтын явцад зарим витамин, антиоксидант нэгдлүүд аажмаар буурах магадлалтай.

Харин хөлдөөсөн нэрсийг ихэвчлэн хураасных нь дараахан шууд хурдан хөлдөөдөг тул шим тэжээлийн алдагдлыг багасгадаг байна. Зарим судалгаагаар удаан хугацааны тээвэрлэлт, хадгалалт туулсан шинэхэн бүтээгдэхүүнтэй харьцуулахад хөлдөөсөн жимс, хүнсний ногоо нь С витамин болон антиоксидантын түвшнээ илүү сайн хадгалдаг болохыг тогтоожээ.
Гэхдээ бүх хөлдөөсөн нэрсний бүтээгдэхүүн адилхан эрүүл биш. Заримд нь сироп эсвэл нэмэлт чихэр хийсэн байдаг тул худалдан авагчид орцыг шалгаж, аль болох чихэр нэмээгүй төрлийг сонгох нь чухал юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!