Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (06/20-06/26)


А. Арвинбаяр | YOLO.MN
2022-06-17

YOLO.mn сайт ирэх долоо хоногт буюу зургаадугаар сарын 20-ноос 26-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой эвентүүдийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДРҮҮД

Хэзээ: Зургаадугаар сарын 20-24

Хаана: Америкийн соёл мэдээллийн төвүүд

Олон нийтэд нээлттэй танилцуулгын хуваарь (өөрчлөлт гарах магадлалтай)

6-р сарын 21

Сэдэв: Америк хоол

  • 12:00 Америкийн амттан: Элчин сайдын өргөөний тогооч
  • 13:00 Америк хоолны соёлын талаарх хэлэлцүүлэг: Фулбрайтын Англи хэлний туслах багш

6-р сарын 22

Сэдэв: Соёлын хөтөлбөрүүд

  • 12:00 Элчин сайдын яамнаас удирдан явуулдаг соёлын хөтөлбөрүүдийн танилцуулга
  • 13:00 Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сангийн төслүүд (зочид: Монголын Урлагийн Зөвлөл, Америкийн Монгол Судлалын Төв, Монголын Үндэсний Музей)
  • 14:00 Төгсөгчдийн яриа: Кино урлагийн солилцооны хөтөлбөрийн оролцогч
  • 15:00 Төгсөгчдийн яриа: Тайзны урлагийн солилцооны хөтөлбөрийн оролцогчид (1beat, American Music Abroad)
  • 16:00 Open Mic: Яруу найргийн цаг

6-р сарын 23

Сэдэв: Англи хэл, Мэргэжлийн солилцооны хөтөлбөрүүд

  • 12:00-17:00 Төгсөгчдийн холбоодын танилцуулга (LEAD хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо, FLEX хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо, Америкт төгсөгчдийн холбоо - MASA)
  • 13:00-15:00 Англи хэлний хөтөлбөрийн танилцуулга (Англи хэл суралцагч, багш нарт зориулав): MOOC цахим хичээлүүд, тоглоом, дуу хөгжим, Англи хэлний багш нарт зориулсан гарын авлага, вебинар, Facebook LIVE, YouTube сувгийн хичээлүүд
  • 15:00-17:00 Мэргэжлийн солилцооны хөтөлбөр: Хюберт Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга, Төгсөгчийн яриа

6-р сарын 24

Сэдэв: Америкт суралцъя - Боловсролын хөтөлбөрүүд, Консулын мэдээлэл

  • 12:00-13:30 ЭСЯ-наас удирдан явуулдаг боловсролын солилцооны хөтөлбөрүүдийн танилцуулга: Фулбрайт, UGRAD, SUSI, TechGirls
  • 13:30-14:00 Ахлах ангийн сурагчдад зориулсан FLEX солилцооны хөтөлбөрийн танилцуулга
  • 14:00-15:00 ЭСЯ-ны Консулын хэлтсийн яриа
  • 15:00-17:00 Боловсрол зөвлөгөөний төв (EducationUSA): Америкт суралцах 5 алхам

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

АНУ-ЫН ЦЭРГИЙН ХАМТЛАГ МОНГОЛД

Хэзээ: Зургаадугаар сарын 26-30

Хаана: Улаанбаатар, Дархан хотуудад

6-р сарын 26

Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд

6-р сарын 28

Дархан хот, “Залуучууд театр”-т

6-р сарын 30

Улаанбаатар хот, Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэнд

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

DREAMERS' DAY #375: MATTHIAS & MAXIME (2019)

Хэзээ: Зургаадугаар сарын 25-ны 16:00-18:15

Хаана: Тэнгис кино театрын 4-р танхимд

Тайлбар: Алтан хальс холбоо, Монгол-Францын төвөөс зохион байгуулж буй тус үзвэр Тэнгис кино театрт үнэ төлбөргүй гарна. Уг кинонд Канадын найруулагч Хавьер Доланы найруулж, өөрөө гол дүрд тоглосон. Залуусын нөхөрлөл, сэтгэлийн асуудал, зөрчлийг харуулсан тус киног хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН “ЦЭГЦТЭЙ СЭТГЭХ АРГА” ТУСГАЙ СУРГАЛТ

Хэзээ: Зургаадугаар сарын 23-ны Пүрэв гарагт 09:00 цагаас

Хаана: Шангри-Ла оффис 2203 тоотод зохион байгуулагдана.

“Залуу Судлаачдыг Дэмжих Сан” ТББ нь 4 дэх засаглал болсон сэтгүүлч нартаа зориулан үнэ төлбөргүйгээр "Цэгцтэй сэтгэх арга" г зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалт танд СЭТГЭЛГЭЭГЭЭ СУУРИАС НЬ ЭХЛҮҮЛЭН ЦЭГЦЭЛЖ, ТАНД ДУТАГДААД БАЙГАА ТЭР ЖИЖИГХЭН ЗҮЙЛИЙГ НӨХӨХ болно. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

АРДЧИЛАЛД АГААР ДУТНА АРТИВИСТ ҮЗЭСГЭЛЭН

Хэзээ: 2022 оны Зургаадугаар сарын 21-нээс 25-ны 10:00-18:00

Хаана: БлюМон барилгын 1 давхарт Norphei Art Gallery

Тайлбар: Иргэний нийгэм үгүй бол ардчилалд агаар дутна. Ардчилалд агаар дутна артивист үзэсгэлэнд оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

#Хаана, юу болох вэ?