ФОТО: "МОНГОЛЫН БОЛОВСРОЛ 2016" үзэсгэлэн болж байна


Сондор | YOLO.MN
2016-06-23

"Монголын Боловсрол 2016" боловсролын үзэсгэлэн яармаг өчигдөр нээлтээ хийлээ.

Суралцах их, дээд сургуулиа хараахан сонгоогүй болон үзэсгэлэнг сонирхож хүүхэд залуус их ирсэн байлаа. Тус үзэсгэлэнг Монголын Оюутны Холбоо, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Төв, Монголын Оюутны Холбоо хамтран хоёр өдрийн турш зохион байгуулж байна.

Тав дахь жилдээ зохиогдож байгаа уг үзэсгэлэнгээс Монгол улсын шилдэг гэсэн 30 гаруй их дээд сургуулийн танилцуулгыг эцэг эх, хүүхдүүд сонирхож байлаа. Сургуулийн төлөөлөгчид сургуулийнхаа давуу тал болон боломжийг сонирхсон хүн бүрт нээлттэй танилцуулж байсан бөгөөд сургуулийн танилцуулах материал, бүтээлийг дэлгэн тавьжээ. Тус үзэсгэлэнд зочлоход ямар нэгэн ТАКС ТӨЛБӨР ШААРДЛАГАГҮЙ бөгөөд хүссэн хүн бүрт нээлттэй юм.

Тиймээс ирээдүйн мэргэжилдээ бэлтгэхэд чинь туслах их дээд сургуулийн сонголтоо эндээс хийж болох нь ээ. Өчигдөр нээлтээ хийсэн тус үзэсгэлэн BLUE SKY цамхагийн 3-р давхарт өнөөдөр буюу 24-нд өндөрлөх юм, Амжиж сонирхоорой. wink

 



































#Мэргэжил #Оюутан #Сурагч #ЭЕШ #Lesson