Залуучуудын хөтөлбөрт ахлах ангийн сурагчдыг сонгон шалгаруулна


Т.Онон | YOLO.MN
2026-06-03

Ази, Номхон далайн бүсийн ЮНЕСКО-ийн Соёлын төв (ACCU)-өөс зохион байгуулж буй “Bridge Across Asia Conference 2026 - From Waste to Action: Connecting Youth Across Asia for Change” олон улсын залуучуудын хөтөлбөрт Монгол Улсаас оролцох ЕБС-ийн ахлах ангийн 4 сурагчийг сонгон шалгаруулна.

Энэхүү хөтөлбөр нь Монгол, Япон, БНСУ, Тайланд, Энэтхэг улсын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын соёл хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, дэлхий нийтэд тулгамдсан асуудлыг олон өнцгөөс нь харах, суралцах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой.

2026 оны хөтөлбөрийн сэдэв: “From Waste to Action: Connecting Youth Across Asia for Change”

Хөтөлбөрт хамрагдсанаар: 

  • Азийн орнуудын сурагчидтай соёлын солилцоо хийх
  • Хог хаягдал, байгаль орчны асуудлаар олон улсын хэлэлцүүлэгт оролцох
  • Багийн ажиллагаанд суурилсан төсөл хэрэгжүүлэх
  • Олон улсын багтай хамтран богино хэмжээний видео контент бүтээх
  • Англи хэлний харилцаа, илтгэх болон багаар ажиллах ур чадвараа хөгжүүлэх боломжтой.

Хөтөлбөрийн хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 3, 4, 5, 7-ны өдрүүдэд

Хэлбэр: Цахим

Хэл: Англи хэл

Монгол Улсаас сонгогдон оролцох: 4 сурагч

Тавигдах шаардлага:

  • Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч байх;
  • Хөтөлбөрийн бүх үйл ажиллагаанд бүрэн хамрагдах боломжтой байх;
  • Англи хэлээр чөлөөтэй харилцах хүсэл эрмэлзэлтэй байх;
  • Соёлын солилцоо, олон улсын хамтын ажиллагаа болон тогтвортой хөгжлийн асуудалд сонирхолтой байх.

Бүртгэлийн холбоос: https://forms.gle/BCoL6q9dbpPzT4EN8
Бүртгэлийн сүүлийн хугацаа: 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 23:59
Зөвхөн сонгогдсон оролцогчидтой эргэн холбогдох болно.

#Bridge across Asia conference 2026