ЭЕШ-д нийт 40388 шалгуулагчид бүртгүүлжээ


Монгол хэлбичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар 2017 оны хоёрдугаар сарын 01-ны өглөө 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 14-ний орой 18:00 цагт дууссан. Энэ онд нийт 40388 шалгуулагчид ЭЕШ-д бүртгүүлжээ. Үүний 87 хувь нь 2017 онд ЕБС төгсөж байгаа шалгуулагчид, 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид байна.

Нийт шалгуулагчдын хичээл сонголтыг хичээл тус бүрээр авч үзвэл математикийн хичээлийг хамгийн их сонгосон байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах графикаас харна уу.

ЭЕШ-д бүртгүүлсэн нийт шалгуулагчдын тоог хүйсээр нь авч үзвэл 18435 нь эрэгтэй, 21953 нь эмэгтэй байна. Түүнчлэн шалгуулагчдын 17499 нь Улаанбаатар хотод бүртгүүлсэн бол 22889 шалгуулагч хөдөө орон нутгаас бүртгүүлсэн байна.

#Мэргэжил #Оюутан #Сурагч #ЭЕШ