5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

ҮС ЗАСАЛТ: Энгийн байснаас ХӨВСГӨР байсан нь дээр


Сондор | YOLO.MN
2017-08-31

Үсээ угаагаад л тэр чигээр нь хатаагаад явдаг энгийн үсний засалтаас чи уйддаггүй гэж үү. Маргааш болох хичээлийн шинэ жилийн өдөр үсээ гоё болгоорой хөвгүүдээ, одоо үсэндээ жаахан анхаарах цаг шүү.

Энэ удаад хөвгүүддээ үсний засалтаа хэрхэн өөрөөр харагдуулах талаар тайлбар зөвлөгөөний хамт зурган мэдээлэл хүргэж байна.

Хэрэглэгдэх зүйл: хавчаар, үсний индүү

Охидод л зөвхөн үсний индүү байх ёстой гэж бодож байна уу. Үгүй... Чиний хэрэглэгдэхүүнд байхад илүүдэхгүй. Хэрэв ээж, эгчид чинь байдаг бол бүр ч сайн байна.

1. Үсээ угаасны дараа үс чинь мэдээж “налчгар” байна
2. Үснийхээ орой хэсгийн ихэнх талыг хавчаараар хавчин үлдсэн хэсгээс нь эхлэн үсний индүүгээр долгио оруулж бага зэрэг эргүүлнэ (айхтар бүү ороогоорой)
3. Хавчаарнаасаа үсээ бага багаар суллаж мөн түрүүний адил долгио гаргана. Гэхдээ долгио нь нэг чигт, адилхан байх ёстой гэдгийг санаарай. Өөр өөр тийшээ бол өрвийсөн л юм болно шүү дээ. cheeky
4. Эцэст нь зөөлөн самнана. Хэт их самнавал бүр хөвсийх магадлалтай учир бага зэрэг л самнаарай.

Энэхүү үсний хэв маягийг гаргахад тийм ч их цаг зав авахгүй. Чи өглөө бослоо, индүүгээ залгалаа, энэ зуур шүдээ угаалаа, халсан индүүгээрээ 2-3 удаа долгио орууллаа, самналаа, болоо... Ердөө 5 минут юм шүү. Үс сайхан бол зүс сайхан, туршаад үзээрэй. wink


Хамтран бэлтгэсэн Garish Ази Studio

 

#Хөвгүүд #ҮсЗасалт #Boys #HairDo #DIY