Нэг өдрийг ХӨГЖИЛТЭЙ өнгөрүүлэх ХҮҮХЭД ЗАЛУУСЫН ӨДӨРЛӨГ болно


Үжин | YOLO.MN
2017-05-05

Хэрэв чи энэ Ням гарагт хийх зүйлээ хараахан төлөвлөөгүй байгаа бол чамд санал болгох нэгэн үйл явдал байна. ЕБС-ын нэгэн ангийнхан хамтраад хүүхэд залууст чиглэсэн нэгэн хандивын үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.

Энд хүрэлцэн ирснээр амралтын өдрөө үр бүтээлтэйгээр, өөрийн үе тэнгийн олон хүмүүстэй шинээр танилцан, дурсамжтай бас хөгжилтэй өнгөрөөх бөгөөд таны төлөх төлбөр шууд сайн үйлсийн аянд зориулагдан ханивлагдана гэдгээрээ онцлог юм. Энэхүү хөтөлбөр нь оролцогч бүрийнхээ сонирхлын дагуух сургалтыг явуулж, өөрийн оюундаа хөрөнгө оруулахын зэрэгцээ бусдад бага ч болов туслах боломжуудыг нэгтгэжээ.

Ням гарагийн хөтөлбөрөөс дурдвал:

1. Сонирхолын дагуух сургалтууд. Үүнд:
-охид, бүсгүйчүүддээ зориулсан өдөр тутмын энгийн нүүр будалт
-цаасан урлал буюу Quilling Art
-илтгэх урлаг гэж юу вэ?
-Extreme спорт ба түүний төрлүүд хэмээх үндсэн дөрвөн хэсгээс та сонголтоо хийн сургалтанд хамрагдах боломжтой.

2. AIM4R Production-ы үүсгэн байгуулагч бүжигчин Т.Саруултөгс манай хөтөлбөрт уригдан ирж "Сэтгэлгээний эрх чөлөө" сэдвийн хүрээнд лекц толилуулан, та бүхэнтэй өөрийн санаа бодлоосоо хуваалцаж, чөлөөтэй ярилцах

3. Чөлөөт булан буюу оролцогчид бидний бэлтгэсэн хөгжөөнт тоглоом тоглон, бие биентэйгээ танилцаж, амттан зооглохын зэрэгцээ хандивын үйл ажиллагаанд зориулан бүтээсэн бугуйвч, пинал, хүслийн цаас зэргийг худалдан авч, өөрийн хүссэн үг өгүүлбэрээ монгол бичгийн каллиграфаар бичүүлэн авах боломжтой.

Тус хөтөлбөрийн орлого нь Баянзүрх дүүргийн Солонго асрамжийн газарт болон Шархадны ойролцоо амьдрах эмзэг бүлгийн хүмүүст туслалцаа үзүүлэх зорилгоор хандивлагдан очих бөгөөд та ирэхдээ өөрт хэрэггүй хувцас, тэдгээр хүмүүст хандивлахыг хүссэн ном гэх мэт зүйлсийг авчран хандивлах боломжтой.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.

 

 

#DIY #Volunteer #Events