Хамгийн алдартай 18 YOUTUBE-чид


Хонгороо | YOLO.MN
2017-11-10

Ютүб хуудсанд өөрийн хувийн амьдрал болон үзэл бодол, гэр бүл хосын харилцаа, цаашлаад сонирхолтой үйл явдал, хөгжилтэй яриа, шинэ нээлтээр дагнан бичлэг оруулдаг хүмүүс цөөнгүй. Монголд ч мөн энэ төрлийн влог хөгжиж влог хөтлөгчид нэмэгдсээр байна. Харин ютүб хуудсанд хамгийн олон дагагчтай алдартай влогчдын талаарх мэдээллийг хүргэе.

Тэдний ихэнх нь видео тоглоом тоглож буй бичлэг, гоо сайхны зөвлөгөө зэргээр бичлэг хийн өөрсдийн ютүб сувгандаа байршуулдаг аж.

18. Epic Rap Battles (ERB) - 14.2 сая дагагч

Epic Rap Battles of History бол YouTube  дээрх бүх цаг үеийн амжилттай цувралуудын нэг юм. Үүсгэн байгуулагчид болох  Питер Шукофф (NicePeter) болон Лоёд Олкюст (EpicLloyd) нар түүхийн аль нэг хэсгээс хэн нэгэн олны танил, бидний сайн мэдэх хүмүүсээс хоёр хүнийг сонгон авч рэп батл хийдэг. Ингэхдээ тухайн хүнийг илэрхийлэх хувцас, үс засалт зэргийг нь дуурайдаг байна.


17.  DanTDM - 14.4 сая дагагч

TheDiamondMinecart буюу 25 настай Даниел Миддлтон гэх залуу алдартай YouTube-н од юм. Тэрээр Minecraft  нэртэй тоглоомыг тоглож буй бичлэгээ өөрийн YouTube хуудсандаа байршуулдаг.


16. Jacksepticeye - 14.8 сая дагагч

Шон Уиллям Маклоглин гэх 27 настай Ирланд эр YouTube дээр тоглоом тоглож буй бичлэгээ байршуулдаг.  Түүнийг 2013 онд YouTube-н алдартай оддын нэг хошин шогч PewDiePie өөрийн бичлэгэндээ онцолсноор хүмүүс мэдэх болжээ. Тэрээр өөрийгөө ногоон үст, YouTube дээр видео тоглоом тайлбарладаг хамгийн эрч хүчтэй нэгэн хэмээн нэрлэдэг.


15. Fine Brothers Entertainment (FBE) - 15 сая дагагч

Брүүклиний оршин суугчид болох Бэнни болон Рафи Файн нар YouTube дээр react буюу видео бичлэгнүүдийг үзээд түүнд хариу үйлдэл үзүүлдэг цуврал бичлэгүүдийг санаачлагчид юм. Хүүхдүүд, өсвөр насныхан, ахмад настнууд болон YouTube хэрэглэгчид кино үзээд эсвэл дуу сонсоод түүнд үзүүлэх хариу үйлдлүүдийг нь  бэлтгэн цуврал болгон хүргэдэг.


14. KSI - 16 сая дагагч

Өсвөр насандаа эцэг эхээ ажлаас нь ирэх хүртэл спорт видео тоглоом тоглодог байсан Olajide Olatunji 2009 оноос эхлэн KSIOlajidebt гэх нэрээр өөрийн тоглоом тоглож байгаа бичлэгүүдээ YouTube-д нийтлэх болжээ. Түүний фенүүд дэлхийн өнцөг булан бүрт бий.


13. Dude Perfect - 16.2 дагагч

Кори болон Коби Коттон нэртэй ихрүүд, тэдний гурван найз хамтран спортын талаар хөгжилтэй бичлэг болон спорт тоглоомнуудаар тоглож буй сонирхолтой видео хийдэг. Эдгээр таван залуу  ахлах сургуульдаа сагсан бөмбөг тоглодог байжээ.


12. Markiplier - 16.8 дагагч

2016 онд 5.5 сая ам.долларыг олсон.
Марк Фишбах буюу Markiplier нэрээрээ алдартай залуу тоглоом тоглож буй бичлэгээрээ YouTube-д аллдартай. Тэр маш эрч хүтэй, сэтгэл хөдлөл гарган тоглоомоо тоглодог байна.


11. JennaMarbles - 16.9 сая дагагч

Женна Марблс буюу жинхэнэ нэр нь Женна Моури гэх бүсгүйг YouTube дээр мэдэхгүй хүн бараг байхгүй гэхэд болно. Тэрээр BarStool Sports-оос гараагаа эхэлж удалгүй "How to Trick People into Thinking You're Good Looking" буюу "Сайхан харагдаж хүмүүсийг хэрхэн хуурах вэ" нэртэй бичлэгээ хийснээр хүмүүст танигдаж эхэлжээ. Ихэвчлэн залуу эмэгтэйчүүдэд тохиолддог зүйлсийн талаар хөгжилтэй бичлэгүүдийг хийдэг.


10. Vegetta777 - 17.3 сая дагагч

Самуэль де Луче бол "Minecraft," "Saint's Row," "Battlefield" зэрэг тоглоомнуудыг тоглож байхдаа тоглоомонд дуу оруулдаг гэдгээрээ алдартай YouTube-н Испани од юм. Тэрээр тоглож буй тоглоомоо "кино шиг" болгохын тулд дүр болгонд түүх зохиодог.


9. Whinderssonnunes - 17.7 сая дагагч

Whindersson Nunes Виндэрсон Нунэс гэх 22 настай Бразил залуу хошин бичлэгүүд болон vlog (видео бичлэг) хийдэг. Тэрээр ихэвчлэн дуу, кино шүүмж, элэглэл, өдөр тутмын амьдарлынхаа тухай бичлэгуудийг YouTube хуудсандаа байршуулдаг.


8. Yuya - 17.8 сая дагагч

23 настай Мексик эмэгтэй Юяа нүүр будалтын бичлэг, үс засалт, гоо сайхны зөвлөгөө зэргээр видео бичлэг хийн YouTube хуудсандаа нийтэлдэг. Эдгээр видео хичээлийнхээ ачаар Vogue болон Мексикийн телевизээр гарч алдартай  болжээ. Тэрээр мөн өөр нэг хуудсан дээрээ өдөр тутмын амьдарлын талаар ах Сержиотойгоо хамтран видео хийдэг байна.


7. NigaHiga - 19.3 сая дагагч

NigaHiga буюу Раян Хига нь хамгийн алдартай YouTube оддын нэг. Тэрээр зураг, дууны бичлэг, хүмүүсийн дунд эрчээ авсан чэллинжүүдийн талаарх тайлбар зэрэг хөгжилтэй бичлэгүүдийг ихэвчлэн хийдэг. Түүний бичлэгүүд маш сайн чанартай, мэргэжлийн түвшинд хийгддэг.


6. Fenrnafloo - 20 сая дагагч

Fernanfloo буюу Луис Фернандо Флорес Эл Сальвадорт амьдардаг YouTube од юм. Тэрээр тоглоом тоглож буй бичлэгүүдээ өөрийн хуудсандаа оруулдаг. Ихэвчлэн бичлэг дээрээ нүүрээ элдэв янз болгон ярвайдаг. Мөн түүний нохой нь үе үе бичлэгэнд нь ордог.


5. VanossGaming - 20.2 сая дагагч

VanossGaming (эсвэл Vanoss) бол 24 настай Канад залуу Эван Фонгийн YouTube дээрх нэр юм. Видео тоглоом тоглож буй хөгжилтэй бичлэгүүдээ өөрийн YouTube хуудсандаа нийтэлдэг. Видео бичлэгээ гаргууд сайн янзалж чаддаг нэгэн тэрбээр саяхан тоглоом тоглож буй хөгжилтэй мөчүүдээрээ эвлүүлэг хийн хуудсандаа тавьжээ.


4. Smosh - 22.6 сая дагагч

2016 онд 7 сая ам.долларыг олсон.
Smosh-ийг YouTube дээр олон жилийн өмнөөс бичлэгүүдээ тавих болсон Энтони Падилла, Иэн Хикокс хоёр хамтран явуулдаг. Ихэвчлэн видео тоглоомыг элэглэсэн,  наргиан, доог тохуу хийсэн бичлэгийг хийдэг.


3. ElRubiusOMG - 23.5 сая дагагч

27 настай Испани эр Рубен Доблас Гандерсен ElRubiusOMG гэх нэрээрээ YouTube-д алдартай. Тэрээр YouTube дээр хамгийн олон дагагчтай Испани хүн юм. Бусад ододтой адилхан видео тоглоом тоглож буй бичлэг хийдэг бөгөөд хөгжилтэй яриагаар хачир хийх дуртай.


2. Germn Garmendia (HolaSoyGerman.) - 31.2 сая дагагч

2016 онд 5.5 сая ам.долларыг олсон.
Чилийн иргэн Эрман Гармендия Латин Америкийн хамгийн алдартай YouTube од юм. Тэрээр хошин шогч, хөгжимчин бөгөөд "Las Cosas Obvias De La Vida" ("The Obvious Things of Life") буюу "Амьдрал дээрх илэрхий зүйлс" гэх бичлэгээрээ алдартай болжээ.


No. 1: PewDiePie — 54.1 сая дагагч

2016 онд 15 сая ам.долларыг олсон.
27 настай Швед залуу Феликс Чельберг PewDiePie гэх нэрээрээ YouTube-ийн хамгийн алдартай од билээ. Бичлэгэн дээрээ дуу шуутай, марзан зантай тэрээр хүмүүсийг татах авъяастай нэгэн юм. Саяхан "Wall Street" сэтгүүлээс түүнийг бичлэгэн дээрээ Семитийн эсрэг үзэл суртлыг сурталчилсан хэмээн мэдээллэсний дараагаар Дисней, Ютүб зэрэг газрууд түүнтэй хамтарч ажиллахаас татгалзсан билээ. Тэрээр хийсэн үйлдэлдээ уучлалт гуйн бичлэг хийх үеэрээ дунд хуруугаа гаргасан юм. Гэвч үүнийг нь үзсэн хүмүүс түүнийг илүү ихээр дагах болжээ.

#Youtube #Celebrated