

Netflix-ийн долоо хоногийн гадаад хэл дээрх цувралын жагсаалтыг романтик, инээдмийн төрлийн драма болоа “Sold Out on You” нээлтээ хийснээс ердөө долоо хоногийн дараа тэргүүлсэн үзүүлэлт гарлаа.
12 ангит уг цуврал нь өнгөрсөн долоо хоногт 4.7 сая үзэлт цуглуулж, Netflix-ийн гадаад хэл дээрх бүх цувралуудаас хамгийн өндөр үзүүлэлттэй болсон байна. Түүнчлэн Тайвань, Гватемал, Перу зэрэг улсад нэглүгээрт бичигдэж, нийт 42 улс, бүс нутагт топ 10-д багтжээ.
Драма цувралын үйл явдал
Ан Хё Соп болон Чэ Вон Бин нарын гол дүрд нь тоглосон энэхүү цуврал нь төгс төгөлдөр рүү тэмүүлэгч залуу фермер, байгалийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Мэттью Ли болон нойргүйдэлтэй, гэрийн худалдааны нэвтрүүлгийн хөтлөгч Дам Е Жин нарын хайр дурлалын түүхийг өгүүлдэг. Дам Е Жин нь чухал гэрээ байгуулахын тулд Лигийн ховор орцыг хэрэглэх шаардлагатай болсноор үйл явдал өрнөдөг.


Үүнээс гадна Өмнөд Солонгосын өөр хоёр бүтээл мөн топ 10-д багтсан байна. Аймшгийн төрлийн “Kyrigo” цуврал дөрөвдүгээрт жагссан бол эмт хэрэг, тулаант төрлийн “Bloodhounds” цувралын хоёрдугаар улирал зургаадугаар байрт оржээ.
Мөн англи хэл дээрх цувралын төрөлд “Beef” цувралын хоёрдугаар улирал гуравт жагссан бөгөөд тус бүтээлд Юн Ё Жон, Сон Кан Хо зэрэг Солонгосын А зэрэглэлийн жүжигчид оролцсоноороо анхаарал татаж байна. Харин гадаад хэл дээрх киноны ангилалд найруулагч Ryoo Seung-wan-ы тулаант “Humint” кино есдүгээр байрт жагсжээ.
Эх сурвалж: Korea Times
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!