

Попын гүнж хэмээн нэрлэгддэг алдарт дуучин Ариана Гранде өөрийн найм дахь студио цомог дээрээ ажиллаж байгаа сурагтай. Ойрын эх сурвалжуудын хэлж буйгаар цомог нь тун удахгүй цацагдах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Харин TMZ Арианаг цомог дээрээ аль хэдийн ажиллаад дууссан ба цацагдах хугацааг нь зун хэмээн 04-р сарын 08-нд мэдээлсэн.
Ариана Гранде үнэхээр шинэ цомог дээр ажиллаж байна уу?
 on X-094413-1567857596.jpeg)
Харамсалтай нь поп од маань өөрөө цомгийнхоо тухай албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч тэрээр өөрийн студиод байгаа зургаа 2026 оны 04-р сарын 08-нд инстаграм хаяг дээрээ нийтэлсэн байдаг. Хэдий TMZ цомгийн цацагдах хугацааг зун хавьцаа хэмээн тодорхойлсон боловч яг баталгаатай товлосон өдөр одоогоор алга байна.
Ариана өөрийн найм дахь цомгоо өөр хэрхэн “tease” хийсэн бэ?

Арианагийн “Brighter Days” гэсэн нэртэй албан ёсныхоо утасны шугам дээр саяхан бичигдсэн мессежинд тэрээр:
“Биднийг дэмжиж ирсэн үнэн ч хэрэглэгчдэдээ маш их баярлалаа гэж хэлэхийг хүссэн юм. Та бүгдийн ачаар өнгөрсөн жил мартагдахааргүй болж өнгөрсөн”
“Манай Brighter Days-ын хамт олон энэ зун аль болох олон хүнд аз жаргал, сэтгэлийн баяр баясал авчрах эрхэм зорилгоо үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэжээ. Энэ нь 06-р сард болох түүний Eternal Sunshine Tour-ыг дурдсан хэрэг юм.
Арианагийн хэлсэн үг ингээд дуусаагүй бөгөөд дараагийн хэлсэн үг нь түүний шинэхэн цомгийн хинт байх магадлалтай хэмээн фенүүд үзэж байгаа юм байна. Тэрээр үргэлжлүүлэн “Бид наймын тоонуудыг тоолж байна – Өө! Өдрүүдийг гэх гэсэн юм л даа”гэжээ. Наймын тоонуудыг тоолох? Найм дахь цомог?
Өмнө нь Ариана шинэ дуу цацах тухай юу гэж ярьж байв?

2024 онд Eternal Sunshine цацагдсаны дараа Ариана хэд хэдэн удаа хэсэг зуур хөгжмөөс завсарлага аван жүжигчний карьертаа илүү анхаарахыг хүсэж байгаагаа илэрхийлж байсан.
“Би жаахан аймар зүйл хэлэх гэж байна. Магадгүй үүнийг сонсоод фенүүд маань маш их цочирдох байх. Би тэдэнд хайртай бас тэднийг үүнийг даваад гарна гэдгийг мэдэж байна. Би энд үүрд байсаар байх болно. Би үргэлж дуу хийнэ. Би үргэлж тайзан дээр байна. Би үргэлж поп зүйлс хийсээр байна гэдгээ чигчий хурууны амлалтаар баталгаажуулъя. Гэхдээ би өнгөрсөн арван жил дуу хийж байсан тэр хурдаараа ирээдүйн арван жил дуу гаргаж чадахгүй байх” “Би жүжиглэх дуртай. Хөгжмийн театрт хайртай. Энэ бүгдийг хийх нь надад маш их тайвшралыг өгдөг” хэмээн 2024 онд Las Culturistas подкастад оролцож байхдаа хэлж байжээ.

2025 оны 11 сард тэрээр Eternal Sunshine тойрон тоглолтоо сүүлчийнх хэмээн тодорхойлсон. “Би энэхүү жижиг хэмжээний аялан тоглолтоо хийхдээ баяртай байгаа ч иймэрхүү зүйл дахиж маш, маш, маш удаан хугацааны дараа л болох байх. Тиймээс би үүнд бүхнээ зориулах болно. Тиймээс ч бараг Eternal Sunshine-ийг хийж байгаа” гэсэн байна.
2026 оны 01-р сард Variety-д өгсөн ярилцлагадаа тэрээр шинэ цомгийн талаар асуух фенүүдийгээ гайхаж байгаа тухайгаа ярихдаа “Би фенүүддээ маш их хайртай. Гэхдээ заримдаа тэднээс та нар хаа нэгтээ миний өөр нэгэн хувилбар цомог хийгээд сууж байгаа гэж боддог юм уу гэж асуумаар санагддаг” гэжээ. Мөн үүн дээр нэмээд таван сараас өмнө шинэ дуу цацагдахгүй гэдгийг сануулсан байна.
Гэхдээ үүнийхээ дараа тэр инстаграм хуудсан дээрээ “Бурхан минь, би хэзээ ч тун удахгүй эсвэл яг хэдэн сард шинэ дуу цацна гэж хэлээгүй шүү! Миний хэлсэн зүйл бол ердөө л “үгүй” бас “тэд миний ажлыг хийж өгдөг өөр нэгэн би байдаг гэж боддог юм байх даа” л байсан.

Би тэнд ямар нэгэн доголдол үүссэн гэж бодож байна. Хэрвээ үнэхээр шинэ цомог гаргана гэвэл надад дахиад нэг тархи, дөрвөн гар хэрэгтэй болно байх” гэсэн нийтлэлийг оруулжээ.
Тухайн сардаа Ариана Vogue Japan-д өгсөн ярилцлагадаа ирээдүйд амрах төлөвлөгөөтэй байгаагаа дурдсан байдаг.
“Миний бодлоор амарсан нь эрүүл мэндэд минь тустай байх. Би өмнө нь тийм ч их завсарлага авч байгаагүй. Гэхдээ би хөгжмөөс завсарлага авсан хугацаандаа маш их хөгжсөн гэдгээ мэднэ... Өнгөрсөн хэдэн жил үнэхээр ачаалалтай байлаа. Өнгөрсөн хэдэн жил гэдэгт би өнгөрсөн 15 жилийг оруулж байгаа шүү” хэмээжээ.
Эх сурвалж: ELLE
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!