TWILIGHT дахин дэлгэцнээ гарна


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-10-22

Энэ онд 10 жилийнх нь ой тохиож буй “Бүрэнхий” (2008) киног 10-р сарын 21, 23-ны өдрүүдэд АНУ-ын 450 гаруй кино театруудаар гаргахаар болжээ.

Том Лукас (Tom Lucas): “Бүрэнхий” бол өсвөр үеийнхний зүрх сэтгэлийг догдлуулсан, хайр сэтгэлийн тухай гайхалтай бүтээл. Бид 10 жилийнх нь ойг угтан энэ сард кино театруудаар гаргахаар бэлдэж байна.

АНУ-ын зохиолч Стефани Майерын “Бүрэнхий” хэмээх зохиол нь 2005 онд нээлтээ хийж, дэлхийн олон сая залуус, өсвөр үеийнхний дуртай ном болсон юм. Үүнээс гурван жилийн дараа энэ зохиолыг дэлгэцийн бүтээл болгож, дэлхий нийтийг байлдан дагуулсан билээ. Тус киноны нээлт 2008 оны 11-р сарын 21-ний өдөр болж байжээ.

Эгэл жирийн охин, цус сорогч хоёрын хайр сэтгэл, түүнийхээ төлөө тэмцэж буйг гайхамшигтайгаар дүрсэлсэн “Бүрэнхий” цуврал дэлхий даяар 3,3 тэрбум ам.долларын ашиг олоод байна. 

“БҮРЭНХИЙ” ЦУВРАЛТАЙ ХОЛБООТОЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

  • Энэ зохиолын санаа Стефанигийн зүүдэнд ирсэн. Тэр өдрийг Стефани тод санадаг бөгөөд 2003 оны зургадугаар сарын 02-ны өдөр байжээ.

  • Эдвардын дүрд тоглохын тулд 5000 гаруй жүжигчид шалгаруулалтад орсон бөгөөд фэнүүд жүжигчин Том Уэллинийг  энэ дүрд тоглоосой гэж хүсч байсан. Гэхдээ Роберт Паттинсон сонгогджээ.

  • Роберт Паттинсон энэ зохиолын талаар огт мэддэггүй байсан ба зөвхөн Кристен Стюартын тоглосон “Into The Wild” кинонд дуртай учраас л шалгаруулалтад оролцжээ.

  • Никкигийн үсийг шаргал болгохын тулд 36 цаг зарцуулсан

  • Роберт Паттинсон  дүрдээ орохын тулд  маш олон хоног хэнтэй ч юм яриагүй.

  • “Бүрэнхий” (2008) киноны  найруулагч Кэтрин Хардвик, Роберт Паттинсонд хандан “Кристентэй хайр сэтгэлийн холбоотой болох талаар бодоод ч хэрэггүй шүү. Тэр 18 хүрээгүй байгаа” гэж хэлж байжээ.

  • Роберт Паттинсон анх “Бүрэнхий” цувралын зохиолыг уншиж үзээд “Би ийм ном хэзээ ч хэвлүүлэхгүй байх байсан” гэжээ. Хэрэв Роберт зохиолч нь байсан бол ийм гайхалтай бүтээлийг хэвлүүлэхгүй байх байж. :P

 

  • 2009 оны судалгаагаар, АНУ-д хамгийн түгээмэл нэрээр “Изабелла, Жэкоб” гэх хоёр нэр тэргүүн байранд бичигджээ.

  • 2008 оны 12-р сард нээлтээ хийхээр төлөвлөсөн байсан ч Харри Поттерийн шинэ ангийн нээлт хойшлогдсон тул “Бүрэнхий” киноны нээлт нэг сараар урагшилсан аж.

“Бүрэнхий” (2008) киноны найруулагч Кэтрин Хардвик: Энэ киноны Эдвард, Белла хоёрын дүр  бол дахин давтагдашгүй дүр.

#Movies