

Хэрвээ та 2000-2010 онд төрсөн бол шидэт хүчтэй охидын талаар өгүүлдэг Winx Club-ийг үзэж өссөн байх магадлал тун өндөр.
Загварлаг хувцас, хүчирхэг охид, сонсголонтой дуу, сонирхолтой адал явдал гээд бүхий л зүйл нь төгс гэж хэлж болох Винксүүдэд дурлахгүй байх шалтгаан байхгүй.
Цуврал нь анх 2004 онд үзэгчдийн хүртээл болж байсан бөгөөд өдгөө 21 нас хүрэх гэж буй. Тэгвэл энэ олон жилийн дараа ч таны шидэт Винксүүдийн талаар мэдээгүй явж байх магадлалтай баримтуудыг хүргэж байна. Бага насандаа эргээд очиход бэлэн биз дээ?
1. Winx Club нь Италид үүссэн

Та Winx Club-ийг Итали анимэйшны студио бүтээсэн гэдгийг мэдсэн үү? Энэхүү цувралыг зохиогч Ижинио Страффи зохиолоо өөрийн 1995 онд байгуулсан Rainbow S.p.A студидээ хийсэн байна. Анхандаа хүүхэлдэйн киног ердөө л гурван улиралтай байхаар төлөвлөж байсан ч олны анхаарлыг ихээр татаж чадсан тул 2009 онд дараагийн улирлыг гаргажээ.
2. Хүүхэд бүрийн үзэх дуртай Winx Club

Хэдийгээр Winx Club нь голдуу охидуудын анхаарлыг татах зорилгоор бүтээгдсэн ч эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүхий л хүйсийн хүмүүс цувралыг шимтэж үзэх болсон байна. Итали улсын олон нийтийн радио нэвтрүүлгийн компани болох Rai-ийн мэдээлснээр, энэхүү шоуг үзэгчид нь 4-14 насны охид, хөвгүүд байсан гэнэ. Нийт үзэгчдийн 47 хувь нь эрэгтэй бол 53 хувь нь эмэгтэй байжээ.
3. Хүүхэлдэйн киноны дүрүүдийг бодит алдартнуудаас санаа авсан

Бид бүгдэд өөрсдийн маань дуртай онцгой нэг Винкс байдаг ч үнэндээ тэднийг 2000-аад оны үед алдартай байсан одуудаас санаа авч бүтээсэн гэдгийг тэр бүр мэдддэггүй.
Bloom-ийг Britney Spears, Stella-г Cameron Diaz, Flora-г Jennifer Lopez, Musa-г Lucy Liu, Techna-г Pink, Aisha-г Beyonce нараас санаа аван хийжээ.
4. Цувралын хувцаснуудыг сэтгүүлийн хуудсаар хийсэн

Winx Club-ийн охидуудыг ямар дэгжин, ганган болохыг бид сайн мэднэ. Дүрүүдийн хувцасны загварыг зохиогчид төрөл бүрийн загварын сэтгүүлүүдээс таалагдсан хувцасны зургийг хайчилж аван өөрсдийн гэсэн загварыг нэгтгэн гаргадаг байж. Дараа нь эдгээрийг дүрүүдийн хувцасны эх сурвалж болгон ашиглаж дүр тус бүрд тохирсон хувцсыг бүтээдэг байсан байна.
5. Тэд Диснейг шүүхэд ялсан

2004 оны дөрөвдүгээр сард Rainbow S.p.A компанийг зохиолчийн эрхийн зөрчилтэй холбоотойгоор Дисней компаниас шүүхэд дуудаж байжээ. Дисней тэднийг 2001 оны тавдугаар сард хэвлэгдсэн W.I.T.C.H зурагт номын санааг хуулбарласан гэж буруутгасан байна. Үүний хариуд Rainbow S.p.A Winx-ийг аль 2000 оноос эхлээд бүтээх ажилдаа орсон байсан гэдгээ баталж чадсан юм.
Шүүх хурал бүхэл бүтэн дөрвөн сарын хугацаанд үргэлжилсэн гэнэ. Диснейтэй харьцуулахад хамаагүй жижиг анимэйшн студио хүүхэлдэйн киноны акулыг ялж чадсан нь маш том амжилт байсан бөгөөд эцэст нь бүх зүйл Rainbow S.p.A-ийн талд шийдэгдсэнд бид талархах ёстой байх. Үгүй бол бидний хайртай Винкс клуб телевизээр цацагдалгүй устгагдах магадлал маш өндөр байжээ.
Эх сурвалж: The Magic Rain
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!