ҮЗЭХ: "The Devil Wears Prada 2" хорин жилийн дараа эргэн ирлээ


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Miranda Priestly эргэн ирлээ…

Энэ зун нээлтээ хийхээр хүлээгдэж буй "The Devil Wears Prada 2"-ын трэйлер олон нийтэд цацагдлаа.

Кинонд Anne Hathaway сэтгүүлч Andy Sachs-ийн дүрд дахин тоглож байгаа бол, Meryl Streep, Emily Blunt, Stanley Tucci нар ч мөн адил 2006 онд гарсан анхны киноноос хойш 20 жилийн дараа дүрүүддээ эргэн иржээ.

Трэйлерээс харахад Andy Sachs өдгөө Runway Magazine-ийн онцлох нийтлэлүүдийн редактор болсон бөгөөд энэ нь түүний хуучин хамтран ажиллагч Emily Charlton (Blunt-ийн бүтээсэн дүр)-д илтэд таалагдахгүй байгааг харуулна.

Уг кино сэтгүүл хэвлэлийн салбарын уналтыг хөндөх бөгөөд Miranda Priestly эрх мэдэл бүхий гүйцэтгэх удирдлага болсон хуучин туслахаасаа санхүүгийн тусламж хүсэх тухай өгүүлэх аж.

Мөн тус кинонд Kenneth Branagh, Simone Ashley, Justin Theroux, Lucy Liu нар шинэ дүрүүдээр тоглох нь батлагдсан байна.

Киноны найруулагчаар David Frankel ажилласан бөгөөд 5-р сарын 1-нд кино театруудад нээлтээ хийнэ.

Эх сурвалж: Rolling Stone

#The Devil Wears Prada 2