Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хүүхдийн Төв Номын Сан, Монголын Урлагийн Сэтгэл Заслын Мэргэжлийн Холбоотой хамтран "DREAM BIG" өдөрлөг арга хэмжээг өнөөдөр өглөө зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр охидын авьяас, ур чадварыг харуулсан уран бичлэг, гар урлал, ном бүтээлийн үзэсгэлэнгүүдийг байрлуулсан байв.
Өнөөдрийн өдөрлөгт:
100 гаруй охид оролцсон уг арга хэмжээ Хүүхдийн Төв Номын сангийн байранд "Охидын хүч бол нийгмийн хүч" гэсэн уриаг 3 удаа хэлснээр ёслол төгөлдөр эхэллээ.
Үйл ажиллагаа Монголын хүүхдийн ордны "Цэцэг" хамтлаг дуу дуулж, Хан-Уул дүүргийн соёлын ордны "Уран дэг" хамтлагийн бүжигчин охины үзүүлбэрээр нээлтээ хийв.
Үүний араас Монголын Урлагийн мэргэжлийн сэтгэл заслын холбооны тэргүүн Арт терапист Б. Бэрцэцэг “Шинэ зууны ухаалаг хүүхдүүд: Найзтай байх” сэдвээр илтгэл тавьж мөн охидын дотно, ганцаарчилсан яриа өрнүүллээ.
Түүний зөвлөсөн найзтай байх амархан арга:
Зөвлөгөөний дараа үзэсгэлэнгээ гаргасан гурван охин өөрсдийн түүхээ ярьж, бүтээлийнхээ талаар илтгэл тавилаа.
Монголын Сонгодог Уран зохиол сэдэвт “Миний бахархал” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгээ танилцуулсан Намуунзаяа охин нь:
Мөн “Путонха” сургуулийн сурагч М.Маралмаа гар урлал, нэхмэл бүтээлээ, Г.В. Плехановын нэрэмжит сургуулийн сурагч Б.Наранжин “Даашинзан алчуурт тохиолдсон явдал” нэртэй номоо танилцуулж, оролцогчдын талархлыг хүлээлээ.
Өдөрлөгийн төгсгөлд охид өөрсддөө тулгамдаж буй асуудлаар захидал бичиж сэтгэгдлээ үлдээв.
Хүүхдийн төв номын сангийн соёл боловсролын хөтөлбөрийг аргазүйч Ц.Гэрэлтуяа:
Өнөөдөр охидын тулгамдсан асуудлыг шийдэх, охидыг хүчирхэгжүүлэх, охидын эрхийг хамгаалахад олон нийтийн анхаарлыг хандуулах, бүтээлч охидын үйл ажиллагааг дэмжих, бүтээлийг нийгэмд таниулах зорилгоор энэ өдөрлөгийг зохион байгуулж байна.
Монголын Урлагийн Сэтгэл Заслын Мэргэжлийн холбооны тэргүүн В.Бэрцэцэг:
Хүүхэд хөгжил хамгааллын салбар жил болгон энэ асуудлаар үйл ажиллагаанууд зохион байгуулдаг. Харин энэ жил соёлын салбар хүүхэд хөгжил хамгааллын асуудалд анхаарлаа хандуулж, охидын эрхийн асуудлыг хөндөж арга хэмжээ зохион байгуулж байгаа нь онцлогтой байна. Өнөөдрийн арга хэмжээнд би илтгэл тавьж, арга хэмжээний дараа охидод тулгамдсан асуудлын талаар ганцаарчилан ярилцана.
30-р сургуулийн 12е ангийн сурагч О.Энхжин:
Монголд чөлөөт цагаа өнгөрөөх газар маш цөөхөн байдаг. Кофе шоп, номын сангаас өөр тухтай суух газар байдаггүй. Автобус их хол зайтай ирдэг болохоор хүмүүс маш их шахалдаантай. Сургуулийн хүүхдүүдийг том хүмүүс "залуу хүн байж бос" гэх нь хэцүү байдаг. Олон нийтийн бие засах газар их муухай. Хүмүүс соёлтой үйлчлүүлдэг болоосой.
30-р сургуулийн 8г ангийн сурагч Н.Ану:
Ногоон талбай, цэцэрлэгт хүрээлэн олон байгаасай. Би сагс тоглох дуртай болохоор шийд бас олон байгаасай. Автобус дэндүү их хүнтэй байдаг. Бас бороо цас орсон үед маш их түгжрэлтэй байдаг. Гудамж талбайд архи уусан хүмүүс араас дагах, хараал хэлэх нь аймшигтай байдаг. Охидоо хайрлаж, охидынхоо биед хамаагүй халдахгүй байгаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!