Монгол Экологи Төв цалинтай дадлага зарлажээ


Т.Онон | YOLO.MN
2025-09-04

Монгол Экологи Төв-д 1-2 хүртэлх дадлагажигч сонгон шалгаруулж авна. Дадлагажигч нь тухайн хугацаанд байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хэрэгжүүлдэг 4 хөтөлбөрт гар бие оролцож, тусалж, туршлага хуримтлуулах боломжтой.
 
Тавигдах шаардлага:

  • Биечлэн оффис дээр ирж дадлага хийх; (зайнаас боломжгүй);
  • Өгүүлэл, нийтлэл, зохиол гэх мэт монгол хэл дээр бичих сонирхолтой, туршлагатай;
  • Контент хийх сонирхолтой, туршлагатай;
  • Microsoft Office хэрэглээний программ дээр ажилдаг байх;
  • Цаг баримтлах, багаар ажиллах чадвартай;
  • 17-21 настай;
  • 7 хоногт 20-25 хүртэлх цаг ажиллах боломжтой байх;
  • Хэвлэл мэдээлэл, маркетингийн салбарт дадлага хийж байсан туршлагатай бол давуу тал болно.

Дадлага хийх хугацаа: 3 сар (9-р сарын дундуур эхэлнэ)
 Дадлага хийх ажлын өдрүүд болон цаг дээр ярилцаж тохиролцоно. 

ЭНД оруулсан анкетыг бөглөөд мөн өөрийн Англи, Монгол хэл дээрх аль нэг CV-г заавал хавсаргаж оруулна уу.

Өргөдөл хүлээж авах сүүлийн хугацаа: 2025.09.10-23:30 цаг (Улаанбаатар хотын цагаар)

#цалинтай дадлага