YOIS 2019: Олон улсын төвшинд өрсөлдөхөд бэлэн үү?


Сэтгүүлч О.Дорж | YOLO.MN
2019-03-01

Гадаадад сурч дэлхийн төвшинд бэлтгэгдэж ирээд эх орноо хөгжүүлэх нь өнөөгийн залуучууд бид бүхний нийтлэг нэгэн зорилго болжээ. Харин бид зорилтоо тодорхойлсон атлаа хэрхэн төлөвлөж үр дүнтэйгээр хөдөлмөрлөх талаар нэгдсэн мэдээлэл байдаггүйгээс энд тэндээс сонссон зүйлээрээ бүдэг бадаг бүдчин нөгөө л нэг тэнцээгүй эсвэл өөртөө итгэлгүй байдлаасаа болж бүр материалаа өгөхөөс ч цааргалдаг нь нэгэн түгээмэл алдаа болжээ. Угтаа бол зорилго, төлөвлөлт, хичээл зүтгэл бол аливаа зүйлд хүрэх тулгын гурван чулуу юм. (Ж.Тана, 2019 ) Иймд бид зорилгоо бодит биелэл болгохын тулд төлөвлөөд  дараа нь зөв зүтгэх хэрэгтэй. Энэ өөрчлөлтөд хүрэх томхон алхмыг хийх боломжийг Youth Opportunities маргааш /2019.03.02/ та бүхэнд олгох болно.

Youth Opportunities бол тэтгэлгийн мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэдэг томоохон мэдээллийн сан гэдгийг мэдэхгүй залуус одоо ховор биз ээ. Тэгвэл уг олон улсын байгууллагаас зохион байгуулж буй маргааш болох чуулганд ирснээр өөрийн зорилго болох тэтгэлэгт хэрхэн хүрэх талаар төлөвлөлт хийх, хэрхэн зөв хичээл зүтгэл гаргах талаар мэдэх боломжтой. Мөн энд дан ганц гадаадын тэтгэлгээс гадна дотоодын болон богино хугацааны тэтгэлгийн талаар мэдээллээ хүргэх давуу талтай. Уг дэлхийн хэмжээний чуулган зохион байгуулагдахад ердөө ганц хоног үлджээ.

Ингээд та бүхэндээ нийт панерлист, модератор болон илтгэгчдээ танилцуулж байна.

ОЛОН УЛСЫН ИЛТГЭЛ

Tej Raj Upreti /Непал улс дахь суурин төлөөлөгч, Youth Opportunities/

Patrick Fynn /Гана улс дахь суурин төлөөлөгч, Youth Opportunities/

ДОТООДЫН тэтгэлэгт хөтөлбөр хэлэлцүүлэг №1

МОДЕРАТОР:

  • Э.Дуламсүрэн /ШМТДС-н Инноваци ба Технологи Дамжуулах Төвийн менежер/

ПАНЕЛИСТУУД:

  • М.Маралмаа /Зориг сангийн хөтөлбөрийн зохицуулагч/
  • Н.Нинжцолмон /АЙСЭК Монгол ТББ-ын ерөнхийлөгч/

"ОЛОН УЛСЫН БОГИНО хугацааны тэтгэлэгт хөтөлбөр" хэлэлцүүлэг №2

МОДЕРАТОР: 

  • Ч.Золзаяа

Youth Opportunities Country Ambassador

Flamingo center Co-founder

Mompreneur Union of Mongolia NGO Board member

ПАНЕЛИСТУУД:

  • Д.Хулан /Deputy Chief of Party, Lead mongolia/
  • С.Одончимэг /Оксфорд Кэмбриджийн төгсөгчдийн Монгол дахь Холбооны тэргүүлэгч/
  • А. Долгион /IRIM судалгааны хүрээлэнгийн зөвлөх/

"ОЛОН УЛСЫН УРТ хугацааны тэтгэлэгт хөтөлбөр" хэлэлцүүлэг №3

МОДЕРАТОР:  

  • В.Лувсанчүлтэм /Дэлхийн банкны зөвлөх/

ПАНЕЛИСТУУД:

  • Ц.Цэндсүрэн /Director at World Education LLC/
  • Н. Хажидсүрэн /ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуульд багш/
  •  Г.Уянга /Засаглалд Залуу Сэтгүүлчдийн Оролцоо хөтөлбөрийн ажилтан/

Чуулганы тасалбарын талаар мэдээллийг ЭНДЭЭС авч болно.

Чуулганы талаар дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/events/335098453759977/?active_tab=discussion

#YOIS2019, #YO