“Single’s Inferno 2” шоуны оролцогчидтой төстэй алдартнууд


Д.Даваажав | YOLO.MN
2022-12-22

Netflix гал гарсан болзооны шоу “Single's Inferno” нэвтрүүлгийн шинэхэн ангиудыг цацаад удаагүй байна. Шинэ үйл явдлууд, сэтгэл татам оролцогчид интернэт хайлтыг тэргүүлж, олны анхаарлыг татсаар байна.

Нэвтрүүлгийн дүрэм маш энгийн. “Там” гэж нэрлэгдэх эзгүй арал дээр оролцогчид хязгаарлагдмал нөөцийг ашиглан амьдрах ёстой ба хэрэв оролцогчид хосоо олж чадсан нөхцөлд “Диваажин”-д зочлох эрхтэй болох юм. Арал дээр байх явцдаа оролцогчид нас, ажил мэргэжлээ хэлэх хориотой ба зөвхөн бусдын сэтгэлийг татах увдисаа ашиглан романтик харилцаа үүсгэх ёстой.

Тэгвэл "Single's Inferno 2"-ын оролцогчид харагдах байдлаараа Солонгос алдартнуудаас хэнтэй төстэй байгааг Солонгосын интернэт хэрэглэгчид буюу нитензэнүүд онцолсныг хүргэж байна. 

1. Park Se Jeong – Bae Suzy болон LE SSERAFIM-ийн Kazuha

Park Se Jeong үнэхээр үзэсгэлэнтэй нэгэн юм. Тэр Bae Suzy болон LE SSERAFIM хамтлагийн нүүр царай Kazuha нартай адилхан харагдаж байна.

2. Kim Han Bin – Nam Joo Hyuk

Би ганцаараа тэднийг төстэй гэж бодоогүй байх.

3. Shin Dong Woo – Crush

Shin Dong Woo оролцогч соло уран бүтэлч Crush-ийн арай том биетэй, булчинлаг хувилбар шиг санагдахгүй байна уу?

4. Choi Jong Woo – ENHYPEN хамтлагийн гишүүн Jake болон Heeseung 

Choi Jong Woo ENHYPEN хамтлагийн нэг биш бүр хоёр гишүүнтэй адилхан байна. 

5. Lee So E – Chae Soo Bin

Lee So E жүжигчин Chae Soo Bin хоёр эгч дүүс шиг л адилхан санагдаад байгаа юм даа.

6.  Shin Seul Ki – IVE хамтлагийн гишүүн Jang Wonyoung (Ahn Hyo Seop хоёрын нийлүүлсэн хувилбар)

Интернэт хэрэглэгчид  Shin Seul Ki-г IVE хамтлагийн гишүүн Jang Wonyoung жүжигчин Ahn Hyo Seop нарын царайг нийлүүлсэн мэт харагддаг гэжээ. Ялангуяа тэр инээхээрээ илүү адилхан болдог гэнэ. 

 7. Lee Nadine – Lou Yanong

Lee Nadine бол Солонгосын алдартнуудтай харьцуулашгүй цорын ганц оролцогч юм. Онцгой төрхтэй түүнийг Филиппиний жүжигчин, хөтлөгч, загвар өмсөгч Lou Yanong-той төстэй гэж үзжээ.

8. Joo Yoong Jae – 2PM Taecyeon, SEVENTEEN Mingyu нар

Joo Yoong Jae-г интернэт хэрэглэгчид тодорхой нэг алдартантай төстэй дурдаагүй хэдхэн оролцогчийн нэг юм. Зарим нэг хүмүүс 2PM хамтлагийн Taecyeon, SEVENTEEN-ий Mingyu нарыг төстэй гэж сэтгэгдэл үлдээжээ. 

9. Choi Seo Eun – Red Velvet хамтлагийн гишүүн Joy

Солонгосын мисс байсан Choi Seo Eun Red Velvet хамтлагийн Joy-той гадаад төрхөөрөө нилээн төстэй юм. 

10. Kim Jin Young – BTSхамтлагийн гишүүн Jungkook

Шоуны шинэхэн оролцогч залуу үзэгчдэд BTS хамтлагийн отгон гишүүн Jungkook-г санагдуулжээ. Тийм ч учраас тэр арми нарын хайртай оролцогч болж байгаа гэнэ шүү.

Эх сурвалж: Koreaboo

#Оддын тухай