"Грэмми 2021" наадам: ОНЦЛОХ үйл явдлууд


Миау | YOLO.MN
2021-03-15

63 дахь удаагийн Грэммийн хөгжмийн наадам яг одоо АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж байгаа билээ. Ингээд уг наадмын онцлох үйл явдлуудыг уншигч та бүхэндээ тоймлон хүргэж байна. 

Энэ жилийн Грэммийн наадам цар тахлын улмаас бусад шагнал гардуулах ёслолуудын адил үзэгчгүйгээр зохион байгуулагдаж байгаа билээ. Халдвар хамгааллын дэглэмийг чандлан мөрдөж буй энэхүү наадмын үйл ажиллагаанд Billie Eilish, Taylor Swift, BTS зэрэг дэлхийд нэртэй уран бүтээлчдээс гадна үүсгэн байгуулагдаад нэг сар ч хүрээгүй Silk Sonic хамтлаг уран бүтээлээ толилуулсан юм. 


ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭГ HARRY STYLES НЭЭВ

63 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолыг дуучин Harry Styles "Watermelon Sugar" хэмээх дуугаараа нээлээ. Мөн тэрээр уг дуугаараа "Шилдэг поп ганцаарчилсан үзүүлбэр" шагналын эзэн болж анхны Грэммигээ авсан юм. 


9 НАСТАЙ BLUE IVY CARTER АНХНЫ ГРЭММИГЭЭ АВЛАА

Дуучин Beyonce, реппэр Jay-Z нарын ууган охин Blue Ivy Carter Грэммийн анхны шагналаа хүртлээ. 

Тэрээр ээжийнхээ "Brown Skin Girl" хэмээх дуун дээр хамтарсан бөгөөд уг уран бүтээл нь энэ оны Грэммийн наадмаас "Шилдэг клип" шагналыг хүртсэн юм. 

Ийнхүү тэрээр түүхэнд Грэммийн шагнал хүртсэн хамгийн залуу уран бүтээлчдийн жагсаалтын хоёрдугаарт жагслаа. The Peasall Sisters хамтлагийн отгон гишүүн Leah Peasall найман настайдаа энэхүү нэр хүнд бүхий шагналыг хүртэж байжээ. 


MEGAN THEE STALLION-Ы АМЖИЛТ

АНУ-ын Хьюстон хотоос гаралтай реппэр Megan Thee Stallion энэ жилийн Грэммийн наадмаас гурван шагналыг хүртээд байна. 

Эхний шагнал нь "Шилдэг шинэ уран бүтээлч" байсан бөгөөд тэрээр 1999 оноос хойш уг шагналыг гардан авсан анхны эмэгтэй реппэр болсон байна. Megan энэ төрөлд Phoebe Bridgers, Doja Cat, Chika, Kaytranada, D Smoke, Ingrid Andress, Noah Cyrus зэрэг уран бүтээлчидтэй өрсөлдсөн юм. 

Харин дараа нь дуучин Beyonce-той хамтран гаргасан "Savage" хэмээх уран бүтээлээрээ уг наадмын "Шилдэг реп үзүүлбэр" шагналыг хүртжээ. Тэд хоёул Хьюстон хотоос гаралтай бөгөөд энэхүү шагналыг хоёр эмэгтэй уран бүтээлч хүртэж буй анхны тохиолдол нь энэ юм.


BEYONCE ТҮҮХИЙН ХУУДСЫГ ШИНЭЧЛЭВ

Тэрээр "Black Parade" дуугаараа "Шилдэг R&B үзүүлбэр" шагналыг хүртсэнээр түүхийн хуудаснаа Грэммийн шагналыг хамгийн олон удаа хүртсэн эмэгтэй уран бүтээлч хэмээн бичигдлээ. 

Beyonce энэ жилийн Грэмми наадмын хамгийн олон буюу есөн төрөлд нэр дэвшсэн бөгөөд дөрвөн төрөлд нь ялалт байгуулсан байна. 


ЦОО ШИНЭХЭН SILK SONIC ХАМТЛАГ

Үүсгэн байгуулагдаад нэг сар ч хүрээгүй шинэхэн хамтлаг болох Silk Sonic ч мөн энэ жилийн Грэммийн наадмын тайзнаа уран бүтээлийнхээ дээжээс толилууллаа. 

R&B дуучин Bruno Mars болон Anderson .Paak нарын бүрэлдэхүүнтэй уг хамтлаг долоо хоногийн өмнө ёслолын арга хэмжээнд дуулахыг хүсэж байгаагаа Твиттер хуудаснаа илэрхийлсэн юм. Наадмыг зохион байгуулагч Америкийн дуу бичлэгийн академийн зүгээс тэдний саналыг таатай хүлээн авснаар Silk Sonic хамтлаг өнөөдөр Грэммийн тайзнаа "Leave The Door Open" дуугаа дуулжээ. 


РЕППЭР NAS АНХНЫ ГРЭММИГЭЭ АВАВ

Энэ жил цөөнгүй уран бүтээлчид анхны Грэммийн шагналаа гардан авсны нэг нь реппэр Nas байв. Өөрийн амьдралын 30-аад жилийг реп хөгжимд зориулсан тэрээр эцэст нь "King's Disease" хэмээх цомгоороо "Шилдэг реп цомог" шагналыг хүртлээ. 

Тэрээр хөгжмийн ертөнцөд хөл тавьснаас хойш өнөөдрийг хүртэл Грэммийн шагналд нийт 13 удаа нэр дэвшсэн юм. 


ӨӨР НЭГЭНД ЗОРИУЛАВ

Залуу дуучин Billie Eilish энэ жил "Everything I Wanted", "No Time To Die" зэрэг уран бүтээлүүдээрээ Грэммийн шагнал хүртэв. Гэвч "Оны шилдэг дуу бичлэг" шагналын эзэн болсондоо цочирдсон тэрээр уг шагналыг реппэр Megan Thee Stallion хүртэх эрхтэй гэжээ. 2017 онд буюу одоогоос дөрвөн жилийн өмнө дуучин Adele "25" дуугаараа "Оны шилдэг дуу бичлэг" төрөлд дуучин Beyonce-гийн "Lemonade" дуутай өрсөлдөж, ялалт байгуулсныхаа дараа ч мөн яг ийм үйлдэл хийж байсан билээ. 

Өдгөө 19 настай Billie Eilish ийнхүү долоон Грэммигийн эзэн боллоо. 


Ингээд нийтлэлийн төгсгөлд Грэмми наадмын гол төрлүүдэд ялалт байгуулсан уран бүтээлчдийн жагсаалтыг хүргэж байна. 

ОНЫ ШИЛДЭГ ЦОМОГ:

  • "Chilombo," Jhene Aiko
  • "Black Pumas (Deluxe Edition)," Black Pumas
  • "Everyday Life," Coldplay
  • "Djesse Vol. 3," Jacob Collier
  • "Women in Music Pt. III," Haim
  • "Future Nostalgia," Dua Lipa
  • "Hollywood's Bleeding," Post Malone
  • "Folklore," Taylor Swift

ОНЫ ШИЛДЭГ ДУУ БИЧЛЭГ:

  • "Black Parade," Beyonce
  • "Colors," Black Pumas
  • "Rockstar," DaBaby featuring Roddy Ricch
  • "Say So," Doja Cat
  • "Everything I Wanted," Billie Eilish
  • "Don't Start Now," Dua Lipa
  • "Circles," Post Malone
  • "Savage," Megan Thee Stallion

ОНЫ ШИЛДЭГ ДУУ:

  • "Black Parade," (performed by Beyonce)
  • "The Box," (performed by Roddy Ricch)
  • "Cardigan," (performed by Taylor Swift)
  • "Circles," (performed by Post Malone)
  • "Don't Start Now," (performed by Dua Lipa)
  • "Everything I Wanted," (performed by Billie Eilish)
  • "I Can't Breathe," (performed by H.E.R.) 
  • "If the World Was Ending," (performed by JP Saxe featuring Julia Michaels)

ШИЛДЭГ ШИНЭ УРАН БҮТЭЭЛЧ:

  • Ingrid Andress
  • Phoebe Bridgers
  • Chika
  • Noah Cyrus
  • D Smoke
  • Doja Cat
  • Kaytranada
  • Megan Thee Stallion

ШИЛДЭГ ПОП ХАМТАРСАН ҮЗҮҮЛБЭР:

  • "Rain on Me" — Lady Gaga & Ariana Grande
  • "Un Dia (One Day)" — J Balvin, Dua Lipa, Bad Bunny & Tainy
  • "Intentions" — Justin Bieber featuring Quavo
  • "Dynamite" — BTS
  • "Exile" —  Taylor Swift featuring Bon Iver

ШИЛДЭГ ПОП ЦОМОГ:

  • "Changes," Justin Bieber
  • "Chromatica," Lady Gaga
  • "Future Nostalgia," Dua Lipa
  • "Fine Line," Harry Styles
  • "Folklore," Taylor Swift

ШИЛДЭГ РОК ЦОМОГ:

  • "A Hero's Death," Fontaines D.C.
  • "Kiwanuka," Michael Kiwanuka
  • "Daylight," Grace Potter
  • "Sound & Fury," Sturgill Simpson
  • "The New Abnormal," The Strokes

ШИЛДЭГ АЛТЕРНАТИВ ЦОМОГ:

  • "Fetch the Bolt Cutters," Fiona Apple
  • "Hyperspace," Beck
  • "Punisher," Phoebe Bridgers
  • "Jamie," Brittany Howard
  • "The Slow Rush," Tame Impala

ШИЛДЭГ R&B ЦОМОГ:

  • "Bigger Love", John Legend
  • "Happy 2 Be Here", Ant Clemons
  • "Take Time", Giveon
  • "To Feel Love/D", Luke James
  • "All Rise", Gregory Porter

ШИЛДЭГ РЕП ЦОМОГ:

  • "Black Habits," D Smoke
  • "Alfredo," Freddie Gibbs and the Alchemist
  • "A Written Testimony," Jay Electronica
  • "King's Disease," Nas
  • "The Allegory," Royce Da 5'9"

ШИЛДЭГ КАУНТРИ ЦОМОГ:

  • "Lady Like," Ingrid Andress
  • "Your Life Is a Record," Brandy Clark
  • "Wildcard," Miranda Lambert
  • "Nightfall," Little Big Town
  • "Never Will," Ashley McBryde

ШИЛДЭГ ПОП ГАНЦААРЧИЛСАН ҮЗҮҮЛБЭР:

  • "Yummy," Justin Bieber
  • "Say So," Doja Cat
  • "Everything i Wanted," Billie Eilish
  • "Don't Start Now," Dua Lipa
  • "Watermelon Sugar," Harry Styles
  • "Cardigan," Taylor Swift

ШИЛДЭГ ЛАТИН ПОП ЦОМОГ:

  • "YHLQMDLG," Bad Bunny
  • "Por Primera Vez," Camilo
  • "Mesa Para Dos," Kany Garcнa
  • "Pausa," Ricky Martin
  • "3:33," Debi Nova

Эх сурвалж: CNN, CBS

#Дуу хөгжим #Грэмми #Наадам