

Оюутан насны хамгийн том сорилтуудын нэг бол санхүүгийн асуудал байдаг. Гэвч хичээлийн хажуугаар ажил амжуулна гэдэг нарийн төлөвлөгөө, зохион байгуулалт шаардах ажил юм. Хэрэв та сургуулиа төгсөөд мөрөөдлийн ажилдаа орохыг хүсэж байгаа бол одооноос цагийн ажилдаа ухаалаг хандах хэрэгтэй.
15 ЦАГИЙН ДҮРЭМ
Сургуульдаа төвлөрөх нь таны үндсэн зорилго гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Дэлхийн томоохон их сургуулиуд (Эдинбург, Бирмингем гэх мэт) оюутнуудыг хичээлийн үеэр долоо хоногт дунджаар 15 цагаас илүүгүй ажиллахыг зөвлөдөг. Ингэснээр сурлагын дүнд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ажлаа зохицуулах боломжтой
ХААНААС АЖИЛ ХАЙХ ВЭ?

Зөвхөн танил тал харах бус, орчин үеийн технологийн шийдлүүдийг ашиглан өөрт тохирох, уян хатан цагийн ажлыг олох бүрэн боломжтой. Монгол оюутнуудын хувьд дараах сувгууд хамгийн үр дүнтэй байна:
Ажил зуучлалын апп болон сайтууд: Манай улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Zangia.mn , Ajly.mn, Ungui.mn, Worki.mn зэрэг платформууд эсвэл фэйсбүүк дэх "Цагийн ажил" нээлттэй бүлгүүдэд шуурхай зар их тавигддаг.
Үйлчилгээний салбар дахь боломжууд: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй томоохон кофе шоп, түргэн хоолны сүлжээнүүд (жишээ нь: CU, GS25, KFC, Pizza Hut г.м) оюутнуудыг 4-6 цагаар буюу хичээлийнх нь хуваарьт тааруулан ажиллуулах нөхцөлийг бүрдүүлсэн байдаг.
Сүлжээ дэлгүүрийн давуу тал: Хэрэв та орон нутгаас ирж суралцаж буй оюутан бол олон салбартай дэлгүүрт ажиллах нь амралтаараа нутагтаа очихдоо тухайн дэлгүүрийнхээ орон нутаг дахь салбарт үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгодог.
СУРГУУЛИЙНХАА КАРЬЕР ТӨВД ХАНД
Ихэнх их сургуулиуд оюутны хөгжлийн болон карьер төвтэй байдаг. Тэд танд ойр орчмын ажлын байрны мэдээллийг өгөхөөс гадна CV (товч намтар) болон Cover Letter (дагалдах захидал) хэрхэн мэргэжлийн түвшинд бэлдэх талаар зөвлөгөө өгнө.
Цагийн ажил бол зөвхөн "мөнгө" биш
Таны хийж буй ажил ирээдүйн мэргэжилтэй чинь холбоогүй байсан ч энэ нь танд маш том туршлага болно. Ажил олгогчид зөвхөн дүнгийн голчийг бус, хувь хүний ур чадварыг (soft skills) илүүд үзэх болсон. Цагийн ажил хийснээр та:
"Орчин үед ажил олгогчид зөвхөн эрдэм шинжилгээний зэрэг, дипломоос илүүтэй тухайн хүний ур чадварыг нэгт тавьдаг болсон. Тиймээс оюутан байхдаа эдгээр чадваруудыг эзэмшсэнээ харуулж чадвал хөдөлмөрийн зах зээл дээр та бусдаас ялгарч чадна" гэж Оюутны ажил эрхлэлтийн хүрээлэнгийн (ISE) судалгааны албаны дарга Клэр Тайлер зөвлөж байна.
Эх сурвалж: theguardian.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!