Тамхинд агуулагддаг бидний мэдэхгүй “АЙМШИГТ” зүйлс


Г.Ариунзул | YOLO.MN
2018-04-10

Тамхи хүний эрүүл мэндэд хортой гэдгийг бид бүгд мэддэг. Гэхдээ тамхинд яг ямар, ямар хорт бодис агуулагддаг, биед хэрхэн яаж нөлөөлдөг талаар тэр бүр сайн мэддэггүй билээ. Тэгвэл энэ талаарх мэдээллийг танд хүргэе. 

Тамхинд 4000 гаруй хорт бодис агуулагддаг бөгөөд ихэнх нь хорт хавдар үүсгэдэг. Тамхинд агуулагддаг хорт бодисоос дурдвал:

 Никотин (донтуулах үйлчилгээтэй хорт бодис)
 Ацетон (будаг арилгагч)
 Метанол (пуужингийн түлш)
 Арзен (хулгана мэрэгч амьтдыг устгахад хэрэглэдэг)
 Нафталин (Цагаан эрвээхэйн хор)
 Кадми (машины акумляторт хэрэглэдэг )
 Нүүрстөрөгчийн эсэл (машины утаанд агуулагддаг хорт хий)
 Цианитустөрөгч (хорт хийгээр цаазлахад хэрэглэдэг хор)
 Аммиак (шал цэвэрлэгч бодис)
 Мышьяк (цагаан эрвээхэйн хор)
 Толуин (Үйлдвэрийн уусгагч)
 Бутан (асаагуурын түлш)
 ДДТ (шавьж устгагч)
 Фенол

Тамхи татвал ямар үр дагаварт хүргэх вэ?

 Амнаас эвгүй үнэр гарна
 Шүдэнд толбо үүсч шарлана
 Нүдний хараа муудаж, уураглаг бүрхэвч шарлана
 Сонсгол муудна
 Хуруу, хумс шарлана
 Хоол муу шингэж, ходоод гэдэсний шархлаа өвчин үүснэ
 Давсаг суларч, түрүү булчирхай давсагны хавдар үүснэ
 Ургийн гаж хөгжил үүснэ
 Бэлгийн сулралд хүргэнэ
 Хорт хавдар үүсгэгч

Тамхи татсанаар дээрх байдал үүсэхээс гадна маш олон өвчний эх үүсвэр, шалтгаан болдог байна. Түүнчлэн тамхи нь НАС БАРАЛТЫН 8 ГОЛ ШАЛТГААНЫ НЭГ болдог нь батлагджээ.

#Cigarette #Dread