

Apple компаниас энэ оны есдүгээр сард iPhone гар утасны шинэ загвар болох iPhone 18, Pro, Pro Max загваруудыг танилцуулах төлөвтэй байна.
Тэгвэл сүүлийн үеийн мэдээллүүдээр Apple-ийн дараагийн үеийн эдгээр загваруудын дизайнд өөрчлөлт хийж магадгүй байгаа аж.
Тодруулбал одоогийн Dynamic Island-ын хэмжээ багасах магадлалтай гэж мэдээлж байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Apple одоогоор хоёр өөр хувилбар туршиж байгаа гэнэ.

Нэг нь одоогийнхтой ижил хэмжээтэй хэвээр байх, нөгөө нь илүү жижиг хэмжээтэй “island” бөгөөд Face ID мэдрэгчийг дэлгэцийн доор нуух шийдэлтэй байх аж.
Энэ өөрчлөлт хэрэгжвэл дэлгэц илүү цэвэр харагдах боломжтой.
Гэхдээ камерын байрлал, дэлгэцийн хэмжээ зэрэг үндсэн дизайн нь iPhone 17 загвартай төстэй байх аж.
Харин өнгөний хувьд шинэ загвар дээр гүн улаан өнгийг туршиж байгаа гэх мэдээлэл байна.
Өөр нэгэн өөрчлөлт нь их биеийг илүү зузаан хийж буй бөгөөд энэ хэмжээгээр илүү том батарейтай байх гэнэ.
iPhone 18 Pro Max-ийн батарей 5100–5200mAh орчим болж өсөх магадлалтай бөгөөд энэ нь цэнэгээ илүү удаан барих боломжтой аж.
Эх сурвалж: Forbes
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!