5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Санта Клауст хаягласан нэгэн хүүгийн захидал танд нэгийг бодогдуулна


Сондор | YOLO.MN
2016-12-27

АНУ-ын Райн гэх нэгэн хүү өөрийн хүслээ Санта Клауст бичжээ.

Зул сарын баяр болох арай болоогүй ч тэрээр өөрийн чин хүслээ түүнд хаяглан бичсэн байна. Хамгийн сонирхолтой нь тэрээр хөвгүүдийн дуртай тоглоом, амттан чихэр хүсээгүй харин ердөө өөрийн ихрийн өрөөсөн эгчийгээ хүүхдүүдэд битгий дээрэлхүүлээч гэж хүссэн нь гайхалтай ч сэтгэл эмзэглүүлмээр аж.

Тэрээр захидалдаа:

"Хүндэт Санта,

Би өмнө нь гар удирдлагатай машин, нисдэг тэрэгтэй болохыг хүсдэг байсан. Гэхдээ одоо бол надад эдгээр зүйлс хэрэггүй ээ.

Сургууль дээр хүүхдүүд Эмбэрийг шоглох нь үнэхээр шударга бус байна. Учир нь тэр тэдэнд ямар ч гэм хийгээгүй шүү дээ. Ингэх нь миний уурыг хүргэдэг. Би бурхнаас байнга гуйдаг ч тэр завгүй байдаг учир таны тусламж надад хэрэгтэй байна.

Зул сараас өмнө хүслийг минь биелүүлвэл журмыг зөрчих юм болов уу?

Бас нэг хүсэл гэвэл Эмбэрийн төрсөн өдөрт "Big Time Rush"-ийн (Nickelodeon суваг дээр гардаг олон ангит кино) хамт олныг ирүүлээч. Тэр үнэхээр их баярлана даа. Хэрэв та тэгж чадахгүй байлаа ч Эмбэрийн хүслийг заавал биелүүлээрэй!

Хүндэтгэсэн, Райн

Жич: Хэрэв та өөрөө түүний төрсөн өдрөөр ирвэл ээжийн бэлтгэсэн үдэшлэг бүр янзтай болно" гэсэн байжээ.

Ихрүүдийн ээж, ганц бие Карэн Саферн хүүхдүүддээ Сантад хүслийн захидал бичих даалгавар өгөхдөө тэднийг тоглоом, ном эсвэл хувцас хүсэх байх гэж бодож байжээ. Харин тэрээр хүүгийнхээ бичсэн захидлыг уншаад ихэд цочирдсон гэнэ.

"Райн надад хүслээ бичсэн цаасаа өгөөд намайг уншихгүй байхыг хүссэн. Мэдээж би уншсан. Үнэхээр их гайхаж бас сэтгэл эмзэглэсэн. Учир нь би томчуудтай байнга харьцдаг хэрнээ хүүхдүүдтэйгээ бага ярилцдаг болохоо анзаарсан. Мөн охин минь сурагчдын автобусанд, сургууль дээрээ хүүхдүүдэд дээрэлхүүлдэг байсан хэрнээ "хичээлдээ явмааргүй байна" гэж нэг ч удаа гомдоллож байгаагүй" гэж ээж Карэн Саферн ярьжээ.

#Children #NewYear #Santa