БНХАУ-ын Макаогийн засаг захиргааны онцгой бүсэд суралцуулах "Нэг бүс - нэг зам" тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

БНХАУ-ын Макаогийн сан (Macao Foundation)-гаас "Нэг бүс - Нэг зам" санаачилгын дагуух орнуудын боловсролын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Монгол Улсын оюутнуудад зориулсан бакалаврын зэргийн тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа.

1. Тэтгэлгийн зорилго ба хамрах хүрээ

  • Тэтгэлгийн нэр: "Нэг бүс - Нэг зам" тэтгэлэг (Макаод суралцуулах тэтгэлэг)
  • Квот: 11 улсаас нийт 50 оюутан
  • Тэтгэлгийн хэмжээ: Нэг оюутанд жилд 100,000 макао патака (Нэг жилд олгох тэтгэлгийн хэмжээнээс илүү гарсан зардлыг суралцагч өөрөө хариуцна.)

2. Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх;
  • 2026-2027 оны хичээлийн жилд Доор дурдсан Макаогийн их сургуулиудад элсэн суралцах эрх авсан байх.

3. Бүртгэлийн хугацаа ба сонгон шалгаруулалтын явц

  • Бүртгэл: 2026 оны 6 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 31-ний хооронд
  • Бичиг баримтын хяналт: 2026 оны 9 дүгээр сарын эхний хагас
  • Эцсийн шалгаруулалт: 2026 оны 9 дүгээр сарын сүүлийн хагаст багтан хариу мэдэгдэнэ.
  • Доорх жагсаалт дахь их сургуулиудад суралцах хүсэлт гаргана.
  • Их сургуульдаа тэнцсэн тохиолдолд Макао дахь их сургууль нь суралцагчийн тэтгэлгийн материалыг Макао санд илгээнэ.
  • Макао сан эцсийн шийдвэрийг гаргана.

4. Хамтрагч их сургуулиуд

Оюутнууд дараах сургуулиудын цахим хуудас руу орж бүртгүүлэх боломжтой. Үүнд:

  • Макаогийн их сургууль (University of Macau) – www.um.edu.mo
  • Макаогийн Политехникийн их сургууль (Macao Polytechnic University) – www.mpu.edu.mo
  • Макаогийн Аялал жуулчлалын дээд сургууль (Macao University of Tourism) – www.utm.edu.mo
  • Макаогийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль (Macau University of Science and Technology) – www.must.edu.mo
  • Макаогийн Хотын их сургууль (City University of Macau) – www.cityu.edu.mo
  • Гэгээн Йосефын их сургууль (University of Saint Joseph) – www.usj.edu.mo
  • Макаогийн “Кианг Вү” сувилахуйн коллеж (Kiang Wu Nursing College of Macau) – www.kwnc.edu.mo

Анхаарах зүйлс:

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Макао дахь их сургуульдаа тэнцсэн тохиолдолд тухайн их сургууль Макао санд суралцагчийн мэдээллийг илгээн тэтгэлэг олгогдож эхлэх юм.
Тэтгэлгийн талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны олон нийттэй харилцах 70100110 дугаараас лавлана уу.

#тэтгэлэг #мэдээ