100 дахь хичээлийн шинэ жилийн нээлт эхэллээ


Х.Көгершин | YOLO.MN
2021-09-01

Өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд 2021-2022 оны хичээлийн жил эхэлж байна. Өмнө нь цар тахалгүй, энгийн үед жил бүрийн энэ өдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа өргөн дэлгэр болж сургуулийн захиргаа, багш нар сурагчдаа ёслол төгөлдөр угтан авдаг уламжлалтай байсан билээ.

Тэгвэл энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдлын улмаас хүний бөөгнөрөл үүсгэхээс сэргийлж хичээлийн шинэ жилийн нээлт болохгүй гэдгийг БШУЯ-ны албан эх сурвалж мэдээллээ.

Харин хичээлийн жилийн теле нээлт буюу шинэ хичээлийн жилд зориулсан нэвтрүүлэг 08:30 цагаас өргөн нэвтрүүлгийн долоон сувгаар цацагдах юм.

#Боловсрол #Теле хичээл #Хичээлийн шинэ жил