

Жил бүрийн хавар Улаанбаатар хотын төв гудамж машинаас чөлөөлөгдөж, мянга мянган залуусын эрч хүчээр амьсгалдаг "УБ Марафон" хаяанд ирлээ. Хэрэв чи энэ жил гүйхээр төлөвлөж байгаа бол (эсвэл одоо л шийдэж байгаа бол) энэ мэдээллийг заавал уншаарай.
Олон улсын "Улаанбаатар марафон-2026" тэмцээний цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний 17:00 цагт албан ёсоор хаагдах гэж байна шүү.
УБ Марафон гэж юу вэ?
Улаанбаатар марафон нь анх 2014 онд нийслэлийн иргэдийг спортоор хичээллэхэд уриалах, гүйлтийн спортыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор эхэлж байсан юм. 2026 онд энэхүү арга хэмжээ маань 11 дэх жилдээ (цар тахлын нэг жилийг алгасаад) зохион байгуулагдах гэж байна.
Яагаад зохиогддог вэ? Хүмүүст тэсвэр хатуужил олгох, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, мөн Улаанбаатар хотыг дэлхий дахинд сурталчлах зорилготой олон улсын томоохон гүйлт юм.

Гүйлтийн төрлүүд
Марафонд заавал мэргэжлийн тамирчин байх албагүй. Чи өөрийнхөө боломжид тааруулан дараах төрлүүдээс сонгож болно:
Бүртгэл ба Хураамж
Хэрхэн бүртгүүлэх вэ?
Албан ёсны сайт болох ulaanbaatar.marathon.mn хаягаар болон HiPay аппликейшн ашиглан онлайнаар бүртгүүлнэ.
Бүртгэлийн хураамж
Гүйлтийн маршрут
1500 м:

5 км:

10 км:

21 км, 42 км:

Арга хэмжээ:
Спорт арга хэмжээ: Марафоны үеэр спортын холбоо, клубүүд, фитнес төвүүд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулсан спортын нээлттэй өдөрлөг зохион байгуулдаг. Энэ үеэр иргэдэд зориулсан төрөл бүрийн үзүүлэн тоглолт, дасгал сургуулилт, танилцуулга явагдана.
Food festival: Марафоны өдөр төв талбайд Food festival зохион байгуулагдаж, оролцогчид болон үзэгчдэд зориулсан олон төрлийн хоол, амттан санал болгодог. Дотоод гадаадын хоолны брэндүүд, ресторан, street food үйлчилгээ үзүүлэгчид оролцож, амт чанартай хоолоор үйлчилдэг.
“0” цэг: УБ хотын төв цэг болох 0 цэгт орчин үеийн электрон хөгжмийн DJ live үзүүлбэрүүд зохион байгуулагдаж марафоны өдрийн уур амьсгалыг илүү эрч хүчтэй, баяр баясгалантай болгодог.
Эх сурвалж: ulaanbaatar.marathon.mn
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!