

Counter-Strike 2 (CS2)-ийн дэлхийн топ тэмцээнүүдийн нэг “BLAST Open Rotterdam 2026” Нидерландын Роттердам хотноо энэ сарын 18-29-ны өдрүүдэд боллоо. Энэ тэмцээн нь BLAST Premier цувралын 2026 оны эхний нээлттэй эвент юм.
Манай улсын “The MongolZ” баг энэ тэмцээнд амжилттай оролцож плей-офф хүрсэн. Харин шигшээ шатны эхний тоглолтод Aurora багтай таарч, 0-2 харьцаатайгаар ялагдав. Ингэснээр “BLAST Open Rotterdam 2026” тэмцээний топ 6 багийн нэгээр шалгарлаа.
Түрүүлсэн баг $150,000 шагналын эзэн болсон энэ тэмцээнд “The MongolZ” багийнхан MOUZ, Spirit, Liquid зэрэг дэлхийн топ багтай эн тэнцүү өрсөлдөв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!