Солонгос хэл сурч буй хүмүүс үзвэл зохих ШИЛДЭГ цувралууд


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-04-05

Ямар ч хэлийг өөртөө дарамт өгөхгүйгээр сонирхолтой, зугаатай байдлаар сурах нь хамгийн үр дүнтэй байдаг. Сурах гэж буй хэл дээрээ кино үзсэнээр сонсох чадвар, үгийн дуудлага сайжирдаг учраас ихэнх хүмүүс энэ аргыг зөвлөдөг аж.

Тиймээс солонгос хэл сурч буй уншигчдадаа зориулан дараах арван киног санал болгож байна.

“ITAEWON CLASS”

Солонгос нэр: 이태원 클라쓰

Үнэлгээ: 8.2/10

Тайлбар: Аавыгаа осолд орсны дараа Park Sae-ro-yi "Jangga" группийн үүсгэн байгуулагчийн хүү Jang Geun-won-ийг гэмтээснээр шоронд ордог. Хэдэн жилийн дараа тэрээр Итэвон дүүрэгт баар нээх бөгөөд түүний эцсийн зорилго бол амжилтад хүрч "Jangga" группийнхнээс өшөө авах. Тэр санасандаа хүрч чадах болов уу? 

Үзэх холбоос: NETFLIX

“CRASH LANDING ON YOU”

Солонгос нэр: 사랑의 불시착

Үнэлгээ: 8.7/10

Тайлбар: Yoon Se-Ri бол Өмнөд Солонгосын хамгийн чинээлэг өв залгамжлагчдын нэг. Түүнийг шүхрээр нисэх үед хүчтэй шуурга дэгдэж, санамсаргүй байдлаар Хойд Солонгост газардана. Ийнхүү тэрээр Хойд Солонгосын офицер Ri Jeong-Hyeok-той танилцаж, Өмнөд Солонгос руу буцах арга замыг хайдаг.

Энэ кино нь Өмнөд болон Хойд Солонгосын өнөө үеийн амьдралыг харуулах бөгөөд үзэхэд сонирхолтойгоос гадна зарим хэсгийнх нь зураг авалт Монголд хийгдсэн гэдгээрээ онцлогтой.

Үзэх холбоос: NETFLIX

“MISAENG: INCOMPLETE LIFE”

Солонгос нэр: 미생

Үнэлгээ: 8.7/10

Тайлбар: Jang Geu-rae хэзээ ч оффист ажиллана гэж мөрөөдөж байсангүй. Гэсэн хэдий ч амьдралын шаардлагаар нэгэн худалдааны компанид ажилд орж, ажлынхантайгаа сайхан харилцах, эв түнжинтэй байх шаардлага тулгарна.

Энэ киноны ихэнх хэсэг оффисын орчинд өрнөх тул солонгосчууд өөрөөсөө дээд албан тушаалтай хүнтэй хэрхэн харьцдаг, ямар үг хэллэг ашигладаг талаар мэдэж авах боломжтой.

Үзэх холбоос: NETFLIX

“THE HEIRS”

Солонгос нэр: 상속자들

Үнэлгээ: 7.6/10

Тайлбар: Энэ кино нь Өмнөд Солонгосын хамгийн баян өв залгамжлагчийн хайр дурлалын тухай өгүүлдэг. Тэрээр АНУ-д амьдарч байхдаа эгчийгээ хайж ирсэн Cha Eun-Sang гэх даруухан охинтой танилцдаг. Ийнхүү киноны үйл явдал цааш өрнөх бөгөөд энэ киноноос өдөр тутмын ярианы үг хэллэг болон өв залгамжлагч гэгдэх баян хүүхдүүдийн яриа, энгийн сурагчдын ярианы үг хэллэг хэр ялгаатай байгааг харах боломжтой.

Үзэх холбоос: NETFLIX

“DESCENDANTS OF THE SUN”

Солонгос нэр: 태양의 후예

Үнэлгээ: 8.3/10

Тайлбар: “Descendants of the Sun” бол 2016 оны шилдэг олон ангит кинонуудын нэг бөгөөд одоо ч хүмүүсийн үзэх дуртай кино хэвээр байгаа билээ. Офицер Yoo Shi-jin, эмч Mo-yeon нар багаараа Афганистан улс руу үүрэг гүйцэтгэхээр явж, олон адал явдалтай учирч байгаа талаар өгүүлдэг.

Үзэх холбоос: NETFLIX

“REPLY 1997”

Солонгос нэр: 응답하라

Үнэлгээ: 8.1/10

Тайлбар: H.O.T хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч Sung Shi-won болон түүний найзууд уулзаж, залуу байх үеийн явдлаа дурсана. 1990-ээд оны сүүл үеийн Солонгосын нийгэм, хүмүүсийн аж амьдрал болон кпоп хөгжмийн үүсэл хөгжлийг энэ киноноос харах боломжтой.

Мөн ихэнх солонгос кинон дээр жүжигчид нь Сөүлийн аялгаар ярьдаг бол энэ киноны үйл явдал Бусан хотод өрнөх тул жүжигчид нь бүгд Бусан аялгаар ярьдаг.

Үзэх холбоос: NETFLIX

“HOSPITAL PLAYLIST”

Солонгос нэр: 슬기로운 의사생활

Үнэлгээ: 8.7/10

Тайлбар: Энэ кинонд 1999 онд анагаахын сургуульд элсэж орсон таван найзын тухай өгүүлэх бөгөөд тэд өдгөө "Yulje" Эрүүл Мэндийн төвд ажиллана. Эмч нарын амьдралд тохиох хөнгөн гуниг, хөгжилтэй үйл явдал, нөхөрлөлийн үнэ цэн зэргийг энэ киноноос үзээрэй.

Мөн уг кинонд анагаахын үг хэллэг түгээмэл ашиглагддаг. Эмнэлгийн орчинд ямар үг сонгож, хэрхэн ярьдгийг анзаараарай.

Үзэх холбоос: NETFLIX

“HER PRIVATE LIFE”

Солонгос нэр: 그녀의 사생활

Үнэлгээ: 8.4/10

Тайлбар: Уран зургийн галерейд ажилладаг Sung Deok-Mi нь дуучин Shi-An-ийн үнэнч шүтэн бишрэгч бөгөөд түүний вебсайтыг ажиллуулдаг. Нэгэн өдөр Ryan хэмээх залуу уран зургийн галерейнх нь шинэ захирлаар томилогдон ирнэ. Тэрээр бусдын талаар огт сонирхдоггүй нэгэн боловч Sung Deok-Mi-гийн шүтэн бишрэгчийн амьдрал түүний сонирхлыг татаж эхэлнэ.

Үзэх холбоос: NETFLIX

“TOUCH YOUR HEART”

Солонгос нэр: 진심이 닿다

Үнэлгээ: 8.3/10

Тайлбар: Oh Yoon-Seo хөөрхөн царайгаараа алдартай боловч тийм ч сайн жүжигчин биш. Санамсаргүй байдлаар баян айлын өв залгамжлагчтай нэр холбогдсоноор нэр хүнд нь унаж эхэлдэг. Ийнхүү нэр хүндээ сэргээхийн тулд алдартай зохиолчийн кинонд тоглохоор шийднэ. Тэрээр хуульчийн нарийн бичгийн дүрд тоглох учир кино зураг авалтаас өмнө гурван сарын турш хуульчийн нарийн бичгээр ажиллах шаардлагатай тулгардаг.

Компаниас нь түүнийг Kwon Jung-rok өмгөөлөгчийн нарийн бичгээр ажилд оруулах ба өмгөөлөгчтэйгөө хайр сэтгэлийн холбоотой болдог. Ийнхүү алдартай жүжигчний нууц болзоо хэрхэн өрнөхийг энэ киноноос үзээрэй.

Үзэх холбоос: NETFLIX

“BECAUSE THIS IS MY FIRST LIFE”

Солонгос нэр: 이번 생은 처음이라

Үнэлгээ: 8.6/10

Тайлбар: Nam Se-Hee бол 30 гарсан ганц бие залуу. Тэрээр өөрийн гэсэн байртай боловч зээлээ төлж дуусгаагүй тул нэг өрөөгөө хөлслүүлэхээр шийддэг. Харин Yoon Ji-Ho бол ажил амьдрал нь цэгцрээгүй энгийн л нэг эмэгтэй. Түүний хувьд өөрийн гэсэн байртай болохыг мөрөөддөг боловч санхүүгийн бэрхшээл ихтэй байсан тул айлын хажуу өрөө түрээслэхээр шийднэ. Nam Se-Hee эмэгтэй хүнд өрөөгөө түрээслэх талаар бодож байгаагүй боловч Yoon Ji-Ho-тай гэрээ хийнэ. 

Үзэх холбоос: NETFLIX

Эх сурвалж: Fluent U, My Drama List

#Кино урлаг #Солонгос хэл #Цуврал