

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр танилцуулж байна.
Дээрэлхэлт гарсан саяхны хэрэгт сургуулийн нийгмийн ажилтан, захирал, ангийн багш, эцэг эхийн төлөөлөл оролцсон баг оруулж ажиллуулах, энэ хэрэг эрүүгийн шинжтэй 14-с дээш насны эрхзүйн чадамж хүлээх боломжтой тул цагдаагаар шийдвэрлүүлэх ёстой.
14-с дээш насны дээрэлхэж байгаа хүүхдийг өмөөрөөд байх ямар ч шалтгаан байхгүй.
Энэ хэдийгээр сургуулиас гадуур орчинд үүссэн хэрэг боловч эдгээр хэрэгт холбогдсон сургуулиуд энэ дээрэлхэлтийн асуудлаар ямар арга хэмжээ авч байгааг судлуулж арга хэмжээ авах болно.
СУРГУУЛИЙН ЗӨВ СОЁЛ БҮРДСЭН ҮЕД ДЭЭРЭЛХЭЛТ БАЙХГҮЙ БОЛНО.
Сургуулийн соёлыг бүрдүүлэхэд хамгийн их анхаарах ёстой. Сургуулийн зөв соёл бүрдсэн үед, энэ соёлыг багш нар нь ойлгож хэрэгжүүлж эхэлсэн үед дээрэлхэлт байхгүй болно.
Бусдыг дээрэлхэх доромжлоход хэцүү нөхцөл байдлыг үүсгэмээр байна. Өөрөөр хэлбэл зөвийн ноёлол бий болгомоор байна. Хэн нэгэн бусдыг дээрэлхэх үед бусад нь дэмждэггүй, хүлээн зөвшөөрдөггүй байх хэрэгтэй. Үүнд сургуулийн нийгмийн ажилтан, анги удирдсан багш, сэтгэлзүйчийн хамтын ажиллагаа туйлын чухал байна.
Боловсролын яамнаас "Аюулгүй сүлжээ" гэсэн иж бүрэн үндэсний загварыг боловсруулж талуудтай ярилцаж байна. Хүүхдийг аюулгүй байдлыг сургуулийн болон бусад орчинд хамгаалах тал дээр 30 гаруй хууль дүрэм журам гарсан байдаг. Эдгээрийг нэгдмэл загвартай болгож хэрэгжүүлэхгүй бол нэлээн ноцтой нөхцөл байдалд орсон нь харагдаж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!