Мөрдөн шалгах ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангах ажлыг хийж байна


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР
 

Мөрдөн шалгах ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангах үе шаттай ажлыг хийж байна гэж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс мэдээлэв.

Тухайлбал, насанд хүрээгүй хүн хохирсон хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, хууль ёсны эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг эмэгтэй алба хаагч шалгах асуудлыг шийдвэрлэж, Цагдаагийн Ерөнхий газраас “Бэлгийн хүчирхийллийн хохирогч насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах журам, асуулга” боловсруулан мөрдөж байгаа талаарх мэдээллийг Комисст ирүүлжээ.

“Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг сэтгэл санааны гэмтэлд дахин өртөхөөс урьдчилан сэргийлж, хүүхдэд ээлтэй, хохирогч төвтэй байдлаар ярилцлага хийх аргачлал” сэдвээр 136 эмэгтэй мөрдөгчийг сургасан байна. 

Дотоод хэргийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хэргийг мөрдөх аргачлал, хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах” хичээл сургалтын агуулга, хөтөлбөрт тусгажээ.       

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны тайланг хэлэлцсэн. Иймд Улсын Их Хурлын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн зарим арга хэмжээний тухай” 77 дугаар тогтоолын мөрөөр дээрх ажлууд хийжээ.

#мэдээ