Дөрөвдүгээр сарын онцлох Монгол дуунууд


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-05-04

Yolo.mn сайтын уншигч та бүхэнд дөрөвдүгээр сард гарсан Монгол уран бүтээлчдийн шинэхэн уран бүтээлүүдээс онцлон хүргэж байна. 

Becca-Falling

Цацагдсан огноо: 04/02

Хандалт: 184K

Тайлбар: Зуны үдэш алхах зуураа сонсоход тохиромжтой энэ дууг playlist-дээ нэмэхэд гэмгүй шүү.

“Өчигдрийг өнгөрсөнд биш зүрхэндээ үлдээж

  Сүнс сэтгэлийг чинь өөртөө татаж үлдээмээр”

Mrs.M-Daughter of Khan

Цацагдсан огноо: 04/15

Хандалт: 1,2M

Тайлбар: Дуу, видео нь  хараа булааж, сонор баярлуулахаар уран бүтээл болжээ.

“I’m the daughter of khan

 Takin over do whatever I want”

DONNA-MI CHIHEVCH

Цацагдсан огноо: 04/13 

Хандалт: 151K

Тайлбар: Урин дулаан болж, сайхан цаг ирж буйг уг дуунаас мэдрэх болно.

“Намайг аргадахдаа ямар хөгжим тавихаа чи сайн мэддэг

 Надад юу хэрэгтэйг миний хоёр чихэвч хамгийн сайн мэддэг”

Choira-Ugluu Bur

Цацагдсан огноо: 04/18

Хандалт: 23K

Тайлбар: Нэг их тийм хөнгөхөн хэмнэлтэй дуу байдаг даа? Хайртай хэн нэгэн рүүгээ явуулахад тохирох юм билээ шүү. 

“Чи миний бор зүрхийг авсан ч өөрийг хайна

  Би чамтай сэрдэг гэхдээ зүүдэндээ”

Vande-Mart ft. Bay

Цацагдсан огноо: 04/18

Хандалт: 497K

Тайлбар: Vandebo хамтлагийн Vande болон Gangbay хамтлагийн Баянаа нарын шинэхэн хамтрал. Ийм хамтрал сонсоно гэж санаж байсан уу? Дууны хувьд сонсох төдийд л хайртай нэгнийг чинь санагдуулна гэдэгт итгэлтэй байна.

“Чамтай учирснаас хойш дуучин болжээ би

  Чамайг явснаас хойш хуучин болжээ би”

Moni-Intro

Цацагдсан огноо: 04/19

Хандалт: 27K

Тайлбар: Заримдаа түрхэн зуур амсхийгээд ганцаараа chill байх гоё тийм ээ? Тэгвэл Intro дууг яг тийм vibe-тай үедээ сонсоод үзээрэй.  

“Элгэндээ тэврээд эрхлүүлэх дэлхий минь чи

  Гоё харагдаж байна

  Гоо сайхан чи”

Pacrap-Tears of Sukhbaatar

Цацагдсан огноо: 04/20

Хандалт: 58K

Тайлбар: Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг дуугаараа хөндөж, үзэл бодлоо илэрхийлдгээрээ онцлог артистуудын нэг болох Pacrap-ын шинэхэн дууг хүргэж байна.

“Хичээгээд хичээгээд мөрөөдөл байхгүй
  Хичээгээд хичээгээд өрөө төлөхгүй”

FOUX x Seryoja-Ermegtei

Цацагдсан огноо: 04/21

Хандалт: 460K

Тайлбар: "Доргиож байна шүү дээ. Гал гал..."

“Нар сар ээлжилсээр цаг хугацаа сүр сар

  Насаараа суусаар байвал so sad”

Alungoo-My boo

Цацагдсан огноо: 04/21

Хандалт: 207K

Тайлбар: Дурламаар, хайрламаар, хайрлуулмаар санагдуулах ;дуу...

“Чамд илүү таалагдаасай би будаггүй байхдаа

  Чамгүй ганц л хором байвал уйдах л байх даа”

 

#Дуу хөгжим #Энтертайнмент