

АНУ-ын иргэн, чөлөөт авирагч, 40 настай Алекс Хоннолд ням гарагт ямар ч хамгаалалтын хэрэгсэлгүйгээр Тайванийн хамгийн өндөр барилга болох Taipai 101-ийн оройд гарлаа.
Алекс Хоннолд нь АНУ-ын Калифорни мужийн Йосемитийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орших 915 метрийн өндөр El Capitan хаданд олс, хамгаалалтын хэрэгсэлгүйгээр гарсан анхны хүн болж, олонд танигдсан нэгэн.
Түүний сая авирсан Taipei 101 барилга нь 508 метрийн өндөр бөгөөд 2004-2010 оны хугацаанд дэлхийн хамгийн өндөр барилгаар нэрлэгдэж байсан юм.

Тэрбээр бямба гарагт энэ авиралтаа хийхээр төлөвлөж байсан ч цаг агаарын улмаас ням гараг болгож хойшлуулсан аж.
Түүний авиралт цаг 30 минут үргэлжилсэн бөгөөд үүнийг Netflix платформ дээр шууд дамжуулсан аж.

Алекс энэ авиралтаа Тайванийн засгийн газрын зөвшөөрөлтэй хийсэн бөгөөд өмнө нь зөвшөөрөл авалгүй шууд авирах талаар бодож байсан тухайгаа ярьжээ.
2004 онд Францын авирагч, өөрийгөө хүн аалз хэмээн нэрлэдэг Ален Робер олс болон хамгаалалтын хэрэгсэлтэйгээр Taipei 101 барилгын оройд дөрвөн цаг авирч гарч байв.
Эх сурвалж: Reuters
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!