Крис “Юниверсал Мюзик Групп”-ийн уран бүтээлч болно


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-04-25

EXO хамтлагийн өмнөх гишүүн дуучин, жүжигчин Крис  “Юниверсал Мюзик Групп” (Universal Music Group)-тэй гэрээ хийж буйгаа албан ёсоор зарлажээ. UMG-ээс цаашид Крисийн соло уран бүтээл болон жүжигчнийх нь карьерын бүхий л үйл ажиллагааг хариуцан ажиллах юм байна.

UMG-ийн захирал Гренж (Grainge): "Крис бол ер бусын авьяаслаг жүжигчин, дуучин. Би Крисийг манай гэр бүлд нэгдсэнд баяртай байгаа, бас түүний амжилттай яваа карьерыг хамт үргэлжлүүлэх болсондоо бага зэрэг сандарч байна" хэмээжээ.

Крис: “Юниверсал Мюзик Группийн нэг хэсэг болж байгаадаа сэтгэл хангалуун байна. Би гайхалтай уран бүтээл хийх тэр цаг мөчөө тэсэн ядан хүлээж байна. Дуучин, дуу зохиогчийн бас продьюсерийн хувьд, өөрийн цомог дээрээ маш нярийн нямбай ажиллаж, дэлхий даяар гайхалтай уран бүтээлээ түгээх болно оо” гэсэн юм.

Энэ жил 27 настай дуучин, жүжигчин Крис нь БНХАУ-ын Гуанжоу хотод төрсөн бөгөөд Америкийн iTunes-д нэгдүгээр байранд орж чадсан Хятад уран бүтээлч аж.

Мөн тэрээр кино урлагт хүч үзсэн бөгөөд "Valerian and the City of a Thousand Planets" болон "Journey to the West: The Demons Strike Back" зэрэг алдартай кинонуудад дүрээ мөнхөлжээ. 

#Kpop #EXO