

Лондонд төвтэй зөвлөх үйлчилгээний Henley&Partners компани жил бүр дэлхийн 227 орны гадаад паспортын чансааг эрэмбэлэн гаргадаг.
2025 оны хувьд хамгийн хүчирхэг паспорттой буюу хамгийн олон орон руу визгүй зорчих боломжтой улсаар Сингапур дахин шалгарчээ.
Тус улс нь нийт 192 орон руу визгүй зорчиж байна. Харин Япон улс 188 орон руу визгүй зорчих боломжтойгоор хоёрдугаар байраа ахин хадгалж чаджээ.
2025 онд гуравдугаар байранд бичигдэж байсан БНСУ энэ жил байр ахиж, хоёрдугаар байранд Японтой хамт бичигдэх болсон байна.
Харин жагсаалтын гуравдугаарт Дани, Люксембург, Испани, Швед, Швейцар гэсэн улсууд хамт бичигджээ.
Монгол Улсын хувьд 64 орон руу визгүй зорчих эрхтэйгээр 73 дугаарт бичигдэж байна.
2026 оны хамгийн хүчирхэг паспорттой улсууд:
Эх сурвалж: CNN
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!