Shinhwa хамтлагийн гишүүн Lee Min Woo хуримынхаа зургуудыг хуваалцжээ


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Өнөөдөр Lee Min Woo өөрийн Инстаграм хуудсанд эхнэр Lee Ami-ийн хамт авахуулсан зургуудаа нийтэлсэн байна.

Тэрээр зургийн тайлбарт: “Би амьдралаа хамт өнгөрүүлэх хүнээ олсоон” хэмээн бичсэн байна.

Өнгөрсөн жил Lee Mi Woo эхнэр Lee Ami-тайгаа гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Түүний эхнэр Японд амьдардаг солонгос гаралтай хүмүүсийн гурав дахь үеийн хүн бөгөөд өмнөх гэрлэлтээсээ 6 настай охинтой ганц бие ээж юм.

Харин өнгөрсөн арванхоёрдугаар сарын 9-нд Lee Ami хоёр дахь охиноо төрүүлснээр Lee Min Woo хоёр охины аав болсон байна.

Хосууд гуравдугаар сарын 29-нд хуримын ёслолоо хийхээр төлөвлөжээ.

Зургуудыг хажуугийн сум дээр дарж гүйлгэж үзнэ үү.

#Lee Min Woo