Австралийн түймрээс хойших анхны коала баавгай мэндэлжээ


Австралийн зэрлэг амьтдын хүрээлэн галт түймрээс хойших анхны коaла баавгайн зулзагыг угтан авчээ. Түүнийг “Үнс” гэж нэрлэсэн бөгөөд Австралийн итгэл найдвар, зэрлэг ан амьтдын ирээдүйн бэлгэ тэмдэг хэмээн үзэж байгаа юм. Бүхэл бүтэн тивийг хамарсан аймшигт галт түймрийн улмаас Австрали улсын байгаль орчин, ой мод төдийгүй зэрлэг ан амьтдын тоо толгой ихээр хорогдсон. Тэдгээр ан амьтдаас нийт коaла баавгайн 80 гаруй хувь нь устаж үгүй болсон байна. Амьтдыг хамгаалах олон улсын сангаас гаргасан тайланд коaла баавгайн төрөл устах аюул нүүрлэж байгааг дурджээ.

Тиймээс амьтны хүрээлэнгүүд тэдний тоо толгойг өсгөн, үржүүлэх ажил дээр төвлөрч ажиллаж байгаа юм. Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн зэрлэг ан амьтдын хүрээлэнгийн ажилтнуудын хэлж буйгаар “дөнгөж төрсөн коaла баавгайн зулзага өөрийнхөө төрөл зүйлийг аврах итгэл найдвар болоод байна” гэжээ. “Үнс” нь эхийнхээ уутанд одоог хүртэл байгаа бөгөөд эрүүл саруул өсөн торниж буйг хүрээлэнгийн ажилтан Рамсей хэлэв. Бяцхан каола ирэх Даваа гарагт нээгдэх цэцэрлэгт хүрээлэнгийн зочдыг угтан авахаар бэлдэж байгаа ажээ.

Эх сурвалж: Insider

#Австрали #Түймэр #Коала #Амьтад