BTS болон Ники Минаж нар “Youtube”-д шинэ дээд амжилт тогтоолоо


Э.Цовоо | YOLO.MN
2018-08-27

Өмнөд Солонгосын хөвгүүдийн алдарт “BTS” хамтлаг “IDOL” хэмээх дуугаараа эргэн ирж шүтэн бишрэгчдээ баярлуулсан билээ. Түүнээс гадна алдартай реппер бүсгүй Ники Минаж тэдний шинэ дуун дээр хамтран ажилласан гэх мэдээ дэлхий даяар шуугиан тариад байгаа юм. BTS хамтлаг нь зөвхөн Ази гэлтгүй Европын хөгжмийн салбарт их нэр хүндтэй байгаа бөгөөд тэдний нэр алдар дэлхий даяар улам тархаж байгаа билээ.

Уг дуу нь цацагдсан даруйдаа маш их хандалт авсан ба “Youtube” хуудаснаа шинэ дээд амжилт тогтоосон юм. Өмнө нь дуучин бүсгүй Тэйлор Свифт “Look What You Made Me Do” хэмээх дуугаараа 24-н цагийн дотор 43.2 сая хандалт авч, “Youtube” –дэх хамгийн их хандалт авсан дуугаар шалгарч байсан билээ. Харин “BTS” хамтлаг 56.5 сая хандалт авснаар 24-н цагийн дотор хамгийн олон үзэгчтэй болсон амжилтыг эвдсэн юм. Ийнхүү тэд шинэ дээд амжилт тогтоон шүтэн бишрэгчдээ дахин баярлууллаа. “BTS” хамтлагт баяр хүргэе.

#KPOP, #MusicChart