

Сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт буюу хүүхдүүд бие биеэ доромжлох, шоолох, дарамтлах зэрэг асуудал дэлхий даяар тулгамдсан сэдэв болоод байна. Энэ нь зөвхөн бие махбодын хүчирхийлэл бус, үгээр доромжлох, гадуурхах, цахим орчинд гүтгэх зэрэг олон хэлбэртэй байдаг. Ийм нөхцөлд өртсөн хүүхэд сэтгэл санааны дарамтад орж, өөрийгөө буруутгах, ганцаардах мэдрэмж төрөх нь элбэг. Гэвч дээрэлхэлтэд өртсөн үед буруу шийдвэр гаргах нь асуудлыг улам хүндрүүлэх магадлалтай. Тиймээс ийм үед гаргаж болохгүй зарим алдааг мэдэх нь маш чухал.
1.Өөрийгөө буруутгах алдаа гаргах хэрэггүй. Зарим хүүхэд “би өөрөө буруутай байх” гэж бодож, дээрэлхэлтийг хүлээн зөвшөөрөх хандлагатай байдаг. Гэвч бусдыг доромжлох, дарамтлах нь хэзээ ч зөв үйлдэл биш бөгөөд буруу нь дээрэлхэгчид байдаг.
2.Асуудлыг нууж, хэнд ч хэлэхгүй байх нь том алдаа юм. Дээрэлхэлтэд өртсөн үедээ багш, эцэг эх, сургуулийн нийгмийн ажилтан зэрэг итгэлтэй насанд хүрэгчдэд хэлэх нь маш чухал. Тэд асуудлыг шийдвэрлэхэд туслах боломжтой.

3.Ганцаараа шийдэх гэж оролдох хэрэггүй. Зарим хүүхэд өөрөө бүхнийг даван туулахыг оролддог ч энэ нь сэтгэл санааны дарамтыг нэмэгдүүлдэг. Харин тусламж хүсэх нь сул дорой байдлын биш, харин ухаалаг шийдвэрийн илрэл юм.
4.Уурлаж хариу хүчирхийлэл үзүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Хэрэв дээрэлхэгчидтэй зодолдож, хэрүүл хийвэл асуудал улам даамжирч, өөрт чинь ч асуудал үүсэх магадлалтай.
5Дээрэлхэгчийн хэлсэн үгийг үнэн гэж хүлээж авах хэрэггүй. Тэд ихэвчлэн бусдыг дорд үзүүлэхийн тулд худал, доромж үг хэрэглэдэг. Ийм үгсийг өөрийн үнэлэмжтэй холбож ойлгох нь өөртөө итгэх итгэлийг бууруулдаг.
6.Ганцаараа тусгаарлагдах нь буруу. Зарим хүүхэд дээрэлхэлтээс болж найз нөхдөөсөө холдож, ганцаараа байхыг илүүд үздэг. Гэвч дэмжлэгтэй найз нөхөдтэй байх нь сэтгэл санааг тогтвортой байлгахад маш чухал.

7.Цахим дээрэлхэлтийг үл тоомсорлож орхих нь бас алдаа байж болно. Хэрэв цахим орчинд доромжлол, гүтгэлэг гарч байвал нотлох баримтыг хадгалж, багш эсвэл эцэг эхэд мэдэгдэх хэрэгтэй.
8.Өөрийгөө хэт дорд үзэх хэрэггүй. Дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүд заримдаа өөрийгөө үнэ цэнгүй мэтээр бодож эхэлдэг. Гэвч хүн бүр өөрийн гэсэн чадвар, давуу талтай гэдгийг санах нь чухал.
9.Сэтгэл санааны асуудлаа дотроо хадгалах нь буруу. Айдас, гуниг, уур бухимдлаа итгэлтэй хүнтэй ярилцах нь сэтгэл санааг хөнгөвчилдөг.
10.Тусламж авах боломжийг үл тоомсорлох хэрэггүй. Сургууль, гэр бүл, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх байгууллагууд дээрэлхэлттэй тэмцэхэд тусалж чадна. Иймээс асуудлыг шийдэхийн тулд тэдний дэмжлэгийг авах нь чухал.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!