Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслолын эргэн тойронд


Сэтгүүлч Юука | YOLO.MN
2018-10-12

Жил бүр зохион байгуулагддаг “Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслол” /АМА/ Лос Анжельс (LA)-ийн Майкрософт (Miscrosoft) театрт энэ сарын 9-ний өдөр болж өнгөрлөө.

Энэ жилийн ёслолоос Өмнөд Солонгосын BTS хамтлаг шагнал хүртэж, Тэйлор Свифт шинэ рекорд тогтоосон байна. Тэйлор уг наадмаас 4 шагнал авснаар AMA-гийн түүхэн дэх хамгийн их шагнал авсан эмэгтэй уран бүтээлч болж, Уитни Хьюстоний рекордыг шинэчилжээ.

Харин энэ үдшийн хамгийн их шагнал авсан дуучнаар Дрейк болон Кардиби нар нэрлэгдсэн юм. Тэд тус бүр 8 шагнал хүртжээ.

AMA-ГИЙН УЛААН ХИВСНИЙ ЁСЛОЛ

УРАН БҮТЭЭЛЧДИЙН ҮЗҮҮЛБЭРҮҮД

“Жилийн Шилдэг Уран Бүтээлч” болсон Тэйлор: “… Би илүү шаргуу хөдөлмөрлөж, та нартаа чадах бүх зүйлээ харуулнаа. Намайг дэмжиж, миний төлөө санал өгсөн бүх хүмүүстээ баярлалаа.”

Ингээд та бүхэнд хамгийн нэр хүндтэй шагналуудыг хүртсэн уран бүтээлчдийг сонирхуулъя.

ЖИЛИЙН ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛЧ- TAYLOR SWIFT

ШИЛДЭГ ШИНЭ УРАН БҮТЭЭЛЧ- CAMILA CABELO

ШИЛДЭГ ХАМТАРСАН УРАН БҮТЭЭЛ –HAVANA

ШИЛДЭГ АЯЛАН ТОГЛОЛТ- TAYLOR SWIFT

НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ШИЛДЭГ ОД- BTS

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ПОП, РОК ДУУЧИН – POST MALONE

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ПОП, РОК ДУУЧИН - TAYLOR SWIFT

ШИЛДЭГ ПОП, РОК ЦОМОГ – REPUTATION , TAYLOR SWIFT

ШИЛДЭГ ЛАТИН УРАН БҮТЭЭЛЧ - DADDY YANKEE

ШИЛДЭГ ЭЛЕКТРОНИК, ДЭЙНС УРАН БҮТЭЭЛЧ – MARSHMELLO

ШИЛДЭГ КИНОНЫ ДУУ – PLACK PANTHER OST

ШИЛДЭГ РЭППЭР - CARDI B

#Awards