

Apple компани энэ долоо хоногт хэрэглэгчдийнхээ хүлээлтийг үүсгээд байсан хэд хэдэн шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. Даваа гарагт iPhone 17e болон шинэ iPad Air-аа танилцуулсан бол Мягмар гарагт MacBook Pro, MacBook Air зэрэг шинэ бүтээгдэхүүдээ зарлав. Мөн оюутан залууст зориулсан хамгийн хямд үнээр санал болгож буй MacBook Neo загвараа танилцуулж танилцуулсан нь сошиал орчинд их хандалт аваад байна. Тиймээс энэ улиралд танилцуулсан шинэ бүтээгдэхүүн тус бүрийн гол үзүүлэлт, онцлог талуудын мэдээллийг хүргэж байна.

iPhone 17e
Энэ жил гаргаж буй iPhone 17e загвар нь хэрэглэгчдэд хямд үнэ санал болгож байгаагаараа онцлог байна. Энэхүү утас нь 599 ам.доллароор худалдаалах бөгөөд 3-р сарын 11-нээс эхлэн зарагдаж эхэлнэ. Хүчин чадлын хувьд iPhone 17-ийн үндсэн загварт ашиглагддаг A19 чиптэй адил хэрнээ маш хурдан ажиллагаатай.
Багтаамж: Суурь загвар нь 256GB багтаамжтай болсон нь өмнөх iPhone 16e-ээс хоёр дахин их багтаамжтай болсон гэсэн үг.
Онцлог: Энэ загвар нь MagSafe буюу соронзон цэнэглэгчийг дэмждэг болсон. Мөн сүлжээ барих чадвар нь өмнөхөөсөө 2 дахин хурдассан. Учир нь батерейг бага зарцуулдаг шинэ технологи ашиглан бүтээжээ. Өнгөний хувьд хар, цагаан болон шинээр нэмэгдсэн зөөлөн ягаан өнгөний сонголттой.

Хиймэл оюунд суурилсан iPad Air M4
Шинэ iPad Air нь M4 чипээр тоноглогдсон байна. Энэ нь өмнөх загвараасаа 30 хувиар илүү хурдан болсон гэсэн үг. Ерөнхий онцлог нь хиймэл оюун ашиглан зураг янзлах, бичлэг эвлүүлэхэд хамгийн тохиромжтой iPad болжээ.
Үнийн хувьд 11 инчийн загвар нь 599 ам.доллар, 13 инчийнх нь 799 ам.доллароос эхэлнэ. Оюутнууд 50 ам.долларын хөнгөлөлт эдлэх боломжтой.

Санах ой нь үндсэн санах ой буюу RAM нь 12GB болж нэмэгдсэн нь олон программ зэрэг ажиллуулахад гацахгүй хурдан ажиллах боломжийг бүрдүүлсэн байна. Өнгөний хувьд цэнхэр, нил ягаан болон сансрын саарал гэсэн сонголттой.

MacBook Pro болон шинэ M5 чипүүд
Apple-ийн хамгийн сайн үзүүлэлттэй зөөврийн компьютерууд болох MacBook Pro загварууд шинэ M5 Pro болон M5 Max чипүүдээр шинэчлэгдлээ. Эдгээр чипүүд нь хиймэл оюун ухаанаар зураг үүсгэхэд өмнөх M1 загваруудаас 8 дахин хурдан болсон байна. Батерейны хувьд нэг цэнэглэлтээр 24 цаг буюу бүтэн өдөржин ажиллах чадвартай. Мөн ердөө 30 минутын дотор 50% хүртэл хурдан цэнэглэгдэх боломжтой.
Үнэ: 14 инчийн загвар нь 2,199 ам.доллар, 16 инчийнх нь 2,699 ам.доллараас эхэлж байна.

MacBook Neo
Энэ долоо хоногийн хамгийн сонирхолтой мэдээ бол MacBook Neo байлаа. Энэ бүтээгдэхүүн нь Apple-ийн танилцуулж буй хамгийн хямд зөөврийн компьютер юм.
Үнэ: Ердөө 599 ам.доллар. Энэ нь Google-ийн Chromebook-тэй өрсөлдөхүйц хямд үнэ юм.
Зориулалт: Энэ компьютер нь видео эвлүүлэг хийдэг мэргэжилтнүүдэд зориулагдаагүй харин хичээл хийх, интернэтээр аялах, бичиг баримт боловсруулах шаардлагатай оюутан залууст зориулагдсан.
Үзүүлэлт: iPhone 16 Pro-д ашигладаг A18 Pro чипээр ажилладаг. Батерей нь 16 цаг барина. Мөн Touch хурууны хээ уншигч болон гоёмсог өнгөний сонголтуудтай.

Studio Display болон M5 чипний онцлог
Мэргэжлийн түвшний хэрэглэгчдэд зориулсан Studio Display дэлгэцүүд шинэчлэгдлээ. Шинэ камер нь таны нүүрийг харуулахаас гадна, ширээн дээрх зүйлсийг нэгэн зэрэг харуулах функцтэй болсон байна.
M5 Pro болон Max чипүүд нь Fusion Architecture буюу бүх зүйлийг нэг дор нэгтгэсэн шинэ бүтэцтэй болсноор өмнөхөөсөө 30%-иар илүү өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой болгожээ.
Эх сурвалж: Techcrunch
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!