

Маргааш буюу 2026 оны гуравдугаар сарын 3-нд тохиох “Blood Worm Moon” буюу “Улаан сар” нь 2028 оны шинэ жилийн өмнөх орой хүртэл дэлхий дээр хаана ч дахин харагдахгүй "сүүлийн улаан тэргэл сар" юм.
Энэ удаагийн улаан сар жилийн хамгийн өргөн хүрээнд ажиглагдах одон орны үзэгдлүүдийн нэг болох юм.
Улаан бүтэн сар ямар тохиолдолд гардаг вэ?
Улаан тэргэл сар дэлхийн "umbra"-д буюу бүрэн сүүдэрт орсноор үүсдэг. "Umbra" нь дэлхийн сүүдрийн хамгийн харанхуй, нарны шууд гэрлийг бүрэн хаадаг төв хэсэг юм.

Сар шууд нарны гэрэл хүртэхгүй боловч нарны гэрэл дэлхийн агаар мандлаар дамжин сар руу тусна. Агаар мандал "Rayleigh scattering" /Рэлейгийн гэрлийн сарнилт/ хэмээх үзэгдлээр хөх гэрлийг ихэнхийг нь шүүн тараадаг бөгөөд үлдсэн улаан, улбар шар туяа сар дээр тусдаг бөгөөд энэ үед сар улаанаар харагддаг байна.

Хаанаас харагдах вэ?
Эх сурвалж: www.space.com, www.timeanddate.com/eclipse/2026
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!