

Монгол Улсад 150 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн 58 мянга нь аюултай, тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байна. 18 нас хүрээгүй л бол та хүүхэд. Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх танд бий. Тэвчиж, эрхэлж болохгүй хөдөлмөр ч гэж бий.
Хүүхдийн хөдөлмөрийг устгах асуудлыг дэлхий нийтийн анхааралд оруулж, хүүхдийн хөдөлмөрийг устгах хүчин чармайлтыг нэмэгдүүлэх зорилгоор Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас "Хүүхдийн хөдөлмөрт Үгүй гэж хэлье" улаан карт өргөх цахим аяныг зохион байгуулж байна.
Аянд хэрхэн нэгдэх вэ?
Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг улаан картыг барьж зургаа авхуулаад #EndChildLabour таагийг ашиглан өөрийн, байгууллагын фэйсбүүк хуудсандаа байршуулж, ОУХБ-ын хаягийг in collaboration хийнэ.
Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!