Паг Бумын шинэ уран бүтээл болон 2ne1-ийн 10 жилийн ой


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-03-14

2ne1 хамтлагийн Паг Бум (Park Bom) Дарагийн (Dara) хамт гаргасан “Spring” хэмээх уран бүтээлээр эргэн иржээ.

Тэрээр дуугаа цацагдах мөчид шууд дамжуулалт хийж, хүрэлцэн ирсэн болон шууд дамжуулалтыг үзэж буй фэнүүддээ зориулан шинэ уран бүтээлээ дуулсан байна. 

Хэдийгээр 2ne1 хамтлаг тарсан ч Паг Бумын хувьд хамтлагаа эргэн нэгдээсэй хэмээн хүсэж буйгаа фэнүүдийнхээ өмнө хэлсэн байна. (Эх сурвалж: “Spring” media showcase)

 Учир нь энэ онд 2ne1 хамтлаг үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиох аж.

Мөн Бумд “Black Pink” хамтлаг маш их таалагддаг бөгөөд тэднийг “Маш сайн дуулж, бүжиглэдэг бас их хөөрхөн” гэжээ.

Харин хамтлагийн гишүүдийнхээ талаар ярихдаа “Бүх гишүүдээ амжилттай яваасай гэж хүсдэг” гэсэн байна.

Паг Бум: “Ийм удаан хугацааны турш намайг хүлээж, надад итгэж байсанд баярлалаа. Өчигдөр шөнө миний нойр хүрээгүй. Одоо ч гэсэн энэ бүхэн бодитой эсэхэд эргэлзэж байна шүү. Үнэхээр их сандарч бас догдолж байна. Толгойд маань маш их зүйл эргэлдээд, юунаас нь эхлэхээ сайн мэдэхгүй л байна. Гэхдээ намайг хүлээсэнд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.”

#Kpop