Хэрвээ хог хаягдал төгсгөл биш, харин эхлэл байвал яах вэ


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

“Waste into Art” үзэсгэлэн Занабазарын музейд нэгдүгээр сарын 30, 31-нээс хоёрдугаар сарын нэгний өдрүүдэд болно.

Тус үзэсгэлэн нь загвар зохион бүтээгч Урангоо Идэр болон график дизайнер Орели Корназ нарын хамтарсан үзэсгэлэн юм.

“Waste into Art” нь олон төрлийн  материал дахин ашигласнаараа онцлог бөгөөд ихэнхдээ хаягддаг эд зүйлсийн далд үнэ цэнийг ил гарган, тэдгээрийг урлагийн бүтээл болгон хувиргах, эдгээр нь уламжлалт тогтолцооноос гадуур орших бүтээлч туршлагыг харуулж, хаягдсан материалыг утга учиртай урлагийн илэрхийлэл болгон хувиргах үйл явц юм.

Хэт их  хэрэглээ давамгайлж, тасралтгүй хог хаягдал руу чиглэсэн орчин цагийн замд төөрсөн энэ дэлхийд, энэхүү үзэсгэлэн нь “хог” хэмээн нэрлэгдсэн материалд хоёр дахь амьдралыг өгч, урлагийн оролцоогоор дамжуулан тэдгээрийн нуугдмал боломжийг илрүүлж байна.

Уран бүтээлчид хаягдал гэж үздэг хуучин эд зүйлсийг дурсамж, цаг хугацаа, энерги тээсэн оршихуй хэмээн харж  бүтээлүүддээ шинэ утга учиртай, илэрхийлэлтэй, үнэ цэнтэй, ухамсартай уран бүтээл болон хувиргахыг зорин ажилласан гэжээ.

#үзэсгэлэн #WASTE INTO ART