
“Хэрэв тэр намайг үнэхээр хайрладаггүй бол яагаад надтай байгаа юм бол?” гэдэг асуулт эмэгтэйчүүдийг зовоох нь бий. Нийгэм эрчүүдийг шийдэмгий, сэтгэл хөдлөлгүй мэтээр дүрсэлдэг ч үнэн хэрэгтээ нөхцөл байдал илүү төвөгтэй байдаг.
Эрчүүд хайргүй болсон мөртлөө харилцаандаа үлддэг шалтгаануудыг доор жагсаалаа.
1. Таньтай байх нь өөрчлөлтөөс илүү тайван санагддаг
Олон эрчүүд сэтгэл хөдлөлгүй харилцаанд үлддэг нь шинээр эхлэх тодорхойгүй байдлаас илүү амар учраас тэр. Салах нь оюун санааны, сэтгэл хөдлөлийн өөрчлөлт шаарддаг. Тогтвортой байдал буюу тайван байдал нь салалтын бухимдал, төвөгтэй байдлаас илүү дээр санагддаг.
2. “Муу хүн” болж харагдахыг хүсдэггүй
Томоохон шалтгаан байхгүй үед салалт хэцүү байдаг. Олон эрчүүд ямар нэг буруугүй хүнийг орхихдоо “муу хүн” гэж харагдахаас айдаг. “Тэр юу ч буруу хийгээгүй, би одоо ч санаа тавьдаг” гэж бодож болох ч, романтик гал нь унтарсан гэдгийг мэддэг.
Тэд чимээгүй үлдэх буюу зай барих замаар ямар нэг зүйл өөрчлөгдөхийг хүлээдэг. Энэ арга нь олон жил үргэлжлэх магадлалтай.

3. Тэд гэмшдэг
Эр хүн таны үнэнч зан, сайхан сэтгэлд өртэй гэж мэдрэх үедээ салалт хийхээс илүүтэй чимээгүй зовж үлддэг. “Хэн ч дэргэд байхгүй үед тэр надтай хамт байсан” — олон эрчүүд ийм бодлыг тээдэг. Энэ нь сэтгэлийн өртэй холбоотой бөгөөд зүрхээ шархлуулахаас илүү чимээгүй зовж үлдэхийг илүүд үздэг.
Туслах ном: Mira Kirshenbaum “Too Good to Leave, Too Bad to Stay” ном нь сэтгэл хөдлөлийн маргаантай байдлыг ойлгоход тусална.
4. Ганцаардлаас айдаг
Олон эрчүүд ямар нэг утгагүй харилцаанд үлддэг нь ганцаардал, ганцаараа унтах гэх мэтээс айдагтай холбоотой.
Ялангуяа сэтгэлийн дэмжлэг авч сураагүй эрчүүдийн хувьд салалт нь “чөлөөт уналт” мэт санагддаг.
Туслах ном: Brianna Wiest, The Mountain Is You — айдсаас үүдэлтэй хэв маягт яагаад хүмүүс гацдаг, хэрхэн дотоодоосоо сэргэх талаар зөвлөгөө өгдөг.
5. Санхүү болон практик асуудлууд
Мөнгө, хүүхэд, хамтран оршин суудаг байр, санхүүгийн тогтворгүй байдал зэрэг нь хүмүүсийг хүсээгүй харилцаанд үлдээдэг.
Зарим эрчүүд романтик хайр биш, хамтран амьдрагч эсвэл бизнесийн түнш мэт санагддаг боловч “одоохондоо” хамгийн зөв сонголт гэж өөртөө хэлдэг.

6. Хайр эргэн ирнэ гэсэн найдлага
Тэр одоо хайргүй байж магадгүй, гэхдээ өмнө нь хайртай байсан бөгөөд тэр мэдрэмжээ эргэн олно гэж найдаж байна. Заримдаа хүмүүс “энэ зөвхөн бидний хүнд үе” гэж боддог эсвэл энэ нь үнэхээр дууссан гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй.
Туслах ном: Sue Johnson, Hold Me Tight — хөрсөн хайр сэргээх, харилцаанд сэтгэл хөдлөл болон холбоог дахин бий болгоход тусална.
7. Нийгмийн дарамт болон дүр төрх
Эрчүүд харилцаанд үлдэхийг нийгмийн дарамт, дүр төрхтэй холбоотой гэж мэдэрдэг. Гэр бүл, шашин, нийгмийн дүр төрх, бусдын шүүмжлэлээс айх зэрэг зүйл энэ шийдвэрт нөлөөлдөг. Тэд “хүүхдийн төлөө”, “гаднах байдлын төлөө” эсвэл “хүмүүсийг гонсойлгохгүй байхын тулд” үлддэг.
8. Тэр таныг хайрладаг, гэхдээ хайртай биш
Тэр таныг хүндэлдэг, таны оролцоог үнэлдэг, хамт байх нь таалагддаг боловч гүн сэтгэл, бие махбодын хүсэл нь алга болсон. Хайр ба сэтгэл хөдлөлийн холбоогүй хайр нь аюулгүй мэт боловч ганцаардмал мэдрэмж төрүүлдэг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!