Есдүгээр сарын 19-нд "iPhone 17" албан ёсоор худалдаанд гарна


А.Анужин | YOLO.MN
ӨЧИГДӨР

2025 оны есдүгээр сарын 11-нд Tommy Temka нэртэй Facebook хэрэглэгч “iPhone 17 задаргаа” гэсэн гарчигтай рийл оруулжээ. Тус рийлийг 165 мянган хүн үзэгдэж, 77 удаа цааш түгээсэн байна.

Apple компани 2025 оны есдүгээр сарын 09-нд iPhone Air, iPhone 17, Apple Watch Series, AirPods Pro 3 зэрэг бүтээгдэхүүн гаргах болсноо зарласан билээ.

Үүнээс iPhone 17 Pro утас нь тод хөх, мөнгөн саарал, улбар шар гэх гурван өнгийн сонголттойгоор гарна гэв.

АНУ-ын “Pacific Time” цагийн бүсээр 2025 оны есдүгээр сарын 12-ны 05:00 цагт урьдчилсан захиалга эхэлж, есдүгээр сарын 19-нөөс албан ёсоор худалдаанд гарах юм.

Тэгвэл худалдаанд гарахаас долоо хоногийн өмнө гаднын болон Монголын нийгмийн сүлжээнд “iPhone 17 задаргаа” гэх бичлэг түгж эхэлжээ.

Хандалт авах эсхүл залилан үйлдэх зорилготойгоор хуурамч, дуураймал бүтээгдэхүүн сурталчлах явдал цахим орчинд түгээмэл байдаг тул зөвхөн тухайн бүтээгдэхүүний албан ёсны вэбсайтаас мэдээлэл авч байхыг зөвлөе.

Эх сурвалж: Монголын баримт шалгах төв

#iPhone 17