Оёдолчны алдаанаас болж гунигтай төрхтэй болсон морин чихмэл тренд болж байна


А.Номин | YOLO.MN
ӨЧИГДӨР

Морь жил гарч буйд зориулан Хятадад үйлдвэрлэсэн нэгэн чихмэл тоглоом цахим сүлжээнд тренд болж байна. 

Тодруулбал уг морин чихмэлийг Happy Sisters нэртэй компани үйлдвэрлэсэн.

Амны зураас нь дээшээ буюу инээж буйг илтгэх ёстой байсан ч нэг ажилтан нь санаандгүйгээр доошоо харуулж оёсны улмаас гунигтай төрхтэй болжээ. 

Гэхдээ чихмэл цахим сүлжээнд олны анхаарлыг ихээхэн татаж, тренд болж эхэлсний дараа алдаатай хувилбарыг нь зориуд дахин үйлдвэрлэж эхэлсэн байна. 

Хятадын завгүй ажилтнууд уг чихмэлээр дамжуулан дотоод сэтгэл, ядарсан төрхөө илэрхийлж байна.

БНХАУ-д хүмүүс "9-9-6" зарчим буюу өглөө 9-өөс орой 9 хүртэл, долоо хоногийн зургаан өдөр ажиллах нь элбэг. Энэ нь олон хүнийг туйлдуулж ирсэн. 

Тиймээс хонх зүүсэн хэр нь гунигтай харцтай уг морин чихмэл "Баяр ёслолын үеэр ч ажилчид жаргалтай байдаггүй" гэсэн бодит байдлыг илэрхийлсэн бэлгэдэл болжээ. 

Эх сурвалж: Business Insider

#мэдээ